Сар шинийн баярын өдрүүдэд Улсын хэмжээнд уламжлалт баярын энэ өдрүүдэд томоохон гамшиг ослын дуудлагагүй тайван байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд хоёр иргэн сураггүй алга болсон гэсэн дуудлага ирснээр орон нутгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олсон байна.
Түүнчлэн иргэдээс цасанд автомашинтайгаа саатсан дуудлагууд зонхилон иржээ. Онцгой байдлын албаны албан хаагчид хөдөө замд цасанд сууж саатсан 14 автомашиныг цаснаас татан гаргаж, нийт 71 зорчигчийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Шинийн гуравны өдөр зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан хэдий ч улсын хэмжээнд одоогоор хаагдсан зам даваа байхгүй байна гэлээ.