Австрийн Обервартад болж буй Европын нээлттэй тэмцээний 66 кг-д Увс аймгийн Малчин сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин ОУХМ Д.Алтансүх алтан медаль хүртлээ.
Тэрбээр тус тэмцээнд 66 кг-ын жингийн бөхчүүдийг чансаагаараа тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Их Британийн бөхийг 2:22 минутад цэвэр ялжээ.
Улмаар гуравдугаар тойрогт Казахстаны Сергей Лимийг торгуулиар ялаад хэсгийн аваргын төлөө Сербийн Марко Вукичевичийг юүкогоор буулгаж авсан.
Хагас шигшээд Францын Давид Ларосег торгуулиар ялж аваргын төлөө армийн анхдугаар наадмын аварга Египетийн Мохамед Абделмаугаудийг вазари үнэлгээгээр ялж түрүүллээ.
Эх сурвалж: МЖБХ