Үүрэн телефоны компани хэрэглэгчдэдээ үнэгүй дата санал болгож, хэрэглэгчид ашиглахын дээдээр ашиглажээ.
Австралийн Telstra үүрэн телефоны компани өчигдөр нийт хэрэглэгчдэдээ бүтэн өдрийн турш хязгааргүй, үнэгүй дата санал болгосон аж. Шалтгаан нь өнгөрсөн мягмар гаригт улс даяар тус компанийн хэрэглэгчид интернетэд нэвтэрч чадаагүйтэй холбоотой.
Монголын интернет хэрэглэгчдийн нэг өдрийн дата хэрэглээ дунджаар 194 терабайт байдаг
Ганцхан өдрийн дотор хэрэглэгчид 1841 терабайт хэмжээний дата ашигласан бөгөөд энэ нь Game of Thrones цувралын 5,1 сая ангийг татах, эсвэл Kanye West-ийн шинээр гаргасан “The Life of Pablo” цомгийг 23 сая удаа татсантай тэнцэх аж.
Telstra өөрсдийн сайт дээр ням гаригийн туршид хэрэглэгчдийн хэрэглээнд ямар ч хязгаарлалт тогтоохгүй шийдвэр гаргасан гэдгээ бичжээ. Харин хэрэглэгчид энэ боломжийг харсан бүхнээ татах ёстой мэтээр ойлгосон юм.
Reddit дээр нэг хэрэглэгч Telstra-ийн 4GX үйлчилгээний ачаар өчигдөр нийт 421GB хэмжээний файл татсан гэсэн бол DrRodneyMckay “How It’s Made” цувралын 25 улирлыг, Discovery сувгийн баримтат кино зэргийг татсан гэжээ.
Магадгүй 1841 терабайт датаг та хэр их юм бол гэж гайхаж байгаа байх. Тэгвэл 2015 оны судалгаагаар Монголын интернет хэрэглэгчдийн нэг өдрийн дата хэрэглээ дунджаар 194 терабайт байдаг гэсэн юм.
Эх сурвалж: Mashable