1996-97 онд үйлдвэрлэж 2003 оноос худалдаанаас татсан Nintendo 64 тоглоомыг та зөвхөн ebay.com-ээс л худалдан авах боломжтой. Юу гэх гээд байна вэ гэхээр эндээс та нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг нь олох боломжтой гэсэн үг. Тийм ч учраас өндөр амжилтад хүрсэн.
Үүний нэгэн адил Хятадын Alibaba сайт ч өнөөдөр дэлхийд алдраа дуурсгаж байна. Харин дээрх хоёртой ижил үйл ажиллагаа явуулж буй, Монгол залуусын бизнесийг бид энэ удаагийн ГАРААНЫ БИЗНЕС буландаа онцолж байна. SEED.mn
Цахим худалдааны сайтууд шил, шилээ дагаад олон болсон, зар мэдээ сониноос эхэлсэн үйл ажиллагаа өнөөдөр технологийн дэвшилд суурилан мянга мянган бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг олонд хүргэж байна. Мөн нийгмийн сүлжээ нь худалдаа хийх боломжийг бий болгож байгаа хэдий ч зарим талаараа хэрэглэхэд хүндрэлтэй байдаг.
Харин SEED.mn зөвхөн худалдааны талбар, эмх цэгцтэй орчныг бий болгосноороо хүн бүр өөртөө байгаа шинэ, хуучин гэлтгүй бараа болон үйлчилгээгээ бусдад сурталчилж зарах, хямдаар эд зүйлс худалдан авах боломжийг бүрдүүлжээ. Энд та үйлчилгээ, худалдаагаа бусдад таниулахаас гадна хамгийн гол нь та ч дуудлага худалдаа зохион байгуулах боломжтой.
SEED.MN БИДЭНД ЯМАР БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА ВЭ?
SEED.mn хэмнэе, ольё, зугаацъя, тохиролцъё гэсэн үгсийн товчлол юм. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед та хэрэглэдэггүй шинэ, хуучин зүйл байвал түүнийгээ тохирсон үнэд нь зарж нэмэлт орлого олох боломжийг олгож байгаа юм. Нөгөө талдаа, хэрэгтэй хүн нь хямдаар эд зүйл худалдан авч зардлаа хэмнэнэ.
Үндсэн 18, дотроо 850 хүртэл дэд ангилалд хамаарах бараа, үйлчилгээг та борлуулж, мөн авч болно. Түүнээс гадна хэрэглэгч өөрөө дуудлага худалдаа үүсгэх боломж энд л бий. Дуудлага худалдаа гэдэг бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хямдаар худалдан авах боломж гэдгийг эндээс мэдэрч болох юм. Жишээлбэл, SEED.mn арванхоёрдугаар сард 1.6 саяын iPhone 6s утсыг мянган төгрөгөөс эхэлж дуудсан бөгөөд 2550 хүн үзэж, 103 үнийн санал өгч ялагч нь нэг сая хорин мянган төгрөгөөр авсан байна. Энэ мэтчилэн дуудлага худалдаа гэдэг нь тохироо нь бүрдвэл хямд үнээр бараа авах боломж юм.
Нэг зорилгын төлөө бүхий л цаг хугацаа, оюун ухаанаа шавхан хамтдаа зүтгэж буй “Сийд Лимитэд” ХХК-ийн үүсгэн байгуулагчид болох Б.Үнэнбат, Н.Пүрэвдагва нартай ярилцлаа.
Б.ҮНЭНБАТ: ХУДАЛДАА ХИЙХЭД ГАРАХ ЗАРДЛЫГ ХАМГИЙН БАГА БАЙЛГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Бид энэ төслөө хамгийн түрүүнд хувь хүмүүст, тэр тусмаа эмэгтэйчүүд, өрх гэр бүлд зориулсан. Өнгөрсөн онтой харьцуулахад өрхийн орлого 12 хувиар буураад байгаа энэ үед хүн бүр л өөр өөрийн хэмжээнд худалдаа наймаа хийх гэж оролдож, орлогын нэмэлт эх үүсвэр хэрхэн бий болгох уу гэж хайж байна. Энэхүү хэрэгцээг шийдэх зорилгоор бараагаа бага зардлаар байршуулж, сурталчилах, мөн амжилттай зарагдсан худалдаа бүртээ үнэлгээ цуглуулж найдвартай худалдагч гэдгээ таниулж борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг санал болгож байгаа юм.
Түүнчлэн гишүүн бүрт зориулсан миний seed буланд борлуулалтын мэдээллээ хянах, бараа бүтээгдэхүүнээ удирдах боломжийг бий болгосон. Манай цахим талбарыг хувь хүн, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд хэн ч ашиглах боломжтой.
Бид сайтаа хэд хэдэн мэргэжлийн компаниудаас судалсны үр дүнд Модивсофт программын компаниар хийлгэсэн. Монгол программистууд эхнээс нь сэтгэл гаргаж, шаргуу ажилласны хүчинд, бидний хүсэж байсан SEED.mn маань бүтсэн. Энд хүнд анзаарагдахгүй олон нарийн функц, тохиргоонуудын бүх кодыг Модивийн залуус бичсэн.
Бид өмнө нь томоохон хувийн хэвшилд арав гаруй жил ажиллаж хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцож байсан арвин туршлага хуримтлуулсан. Үүнийгээ ашиглан урт хугацаанд тогтвортой, хөрөнгө оруулагчдад ашигтай, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах компанийг бий болгохоор зорьсон. Тиймээс өнөөгийн хэрэглэгчдийн хэрэгцээнд тохируулж бизнесийн загвараа гаргасан. Цаашдаа энэ төслөө амжилттай хэрэгжүүлэн шинэ үйлчилгээ төрөл нэмэгдүүлснээр компанийнхаа үнэ цэнийг өсгөж бүх оролцогч талууддаа ашигтай байлгахаар зорин ажиллаж байна.
Бид хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгааг ярилцлагаараа дамжуулан хэлмээр байна.
Энэ төрлийн бизнесийн загвар дэлхийд танигдаад бараг хориод жил болж байна. Гэтэл манайд одоо болтол сонгодог утгаараа хэрэгжээгүй байна. Тиймээс бид үйлчилгээний ерөнхий нөхцөл, ёс зүйн дүрэм, нууцлалын журам зэрэг сайтын ажиллах зарчмуудаа нарийн тодорхойлсноор тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Мөн бизнес загварчлалаа томьёолж ирээдүйд бий болгох орлого, санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө төсөөлж гаргасан.
Та бодоод үзээрэй, хэрвээ танд хуучин эд зүйл зарах хамгийн ойр газар юу байна. Эсвэл Америкаас, Солонгосоос явуулсан танай хамаатны зүйлийг ахиухан үнэ хүргээд зарах суваг юу байна, магадгүй ихэнх хүмүүс фэйсбүүк гэх байх. Гэхдээ түүнд дараах дутагдалтай талуудтай байгаа юм.
- Нэгдсэн хайлтын систем муу,
- Өмнө нь таных шиг барааг хэр хүн сонирхож байсан, ямар үнэ хүрдэг гэдэг мэдээлэл байхгүй,
- Худалдаа хийх гэж байгаа хүнээ найдвартай эсэхийг нь мэдэхгүй,
- Та өөрийнхөө нэрээр бараа зарж бусад нүүр номын найз нартаа мэдэгдэхийг хүсэхгүй байгаа гээд олон шалтгаан бий.
Тиймээс л бид үүнийг шийдэж, цоо шинэ зах зээл бий болгох, түүнийгээ хэрэглэгчид, гишүүддээ таниулах явдал юм. Дуудлага худалдаа гэдэг бол эрэлт нийлүүлэлтийн бодит харьцааг бий болгох тул зөвхөн үнэ цохиж авдаг мөнгөтэй хүмүүс оролцдог гэсэн үг биш юм. Тиймээс бид манай дуудлага худалдааны зарчмыг таниулах зорилгоор өдөр бүр Мобиком, Юнителийн нэгжийг зах зээлийн үнээс хямд үнээс эхлүүлэн дуудаж байна. Гишүүд маань энэ боломжийг ашиглан утасны нэгжээ зарим тохиолдолд зах зээлийн үнээс 10-80 хувь хүртэл хямд үнээр авч байна.
Н.ПҮРЭВДАГВА: БҮХ ТАЛУУД АШИГТАЙ БАЙХ “WIN WIN” ШИЙДЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Манайх одоогоор 540 гаруй гишүүнтэй, эхлээд удаагүй хэр нь 1500 орчим бараа, үйлчилгээ эргэлдэж, 150 орчим амжилттай худалдаа хийгдэж, гишүүд хоорондоо 80 гаруй үнэлгээ өгсөн байна.
Өнөөдрийг хүртэл манай сайтад давхардсан тоогоор 140 мянга орчим хүн хандсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэг бүртгүүлсэн бол яг л фэйсбүүк шиг байнга сайтдаа хандаж байна. Бараагаа өвөрмөц байдлаар зарахаар шинэлэг арга барилыг эрэлхийлж байгаа хүмүүс манай сайтад бүртгүүлж ашиглаж үзэхийг урьж байна. Бид бараагаа үнэ төлбөргүй байршуулж зарах боломжийг санал болгож байна.
Бидний санал болгож байгаа 4 талын харилцан ашигтай байх шинэлэг үйлчилгээ гэдэг нь нэг талаас Сайн дурын байгууллагад хөрөнгө оруулалт хийж, олны танил хүмүүс нэр хүндээ өсгөж, нөгөө талаас сайтын гишүүд өөрийн хүндэлж явдаг хүнтэйгээ хамтдаа арга хэмжээнд оролцох, харин манай сайтын хувьд олонд танигдах гээд бүх тал өөрсдийн хүссэн зүйлдээ хүрч болох дуудлага худалдаа зохион байгуулахыг хэлж байгаа юм.
Жишээлбэл, Холливүдийн жүжигчин Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийг дуудлага худалдаагаар 95 мянган доллараар авсан талаар мэдээлэл саяхан гарсан байсан. Энэ нь аяллын сан мөнгөтэй болж, ДиКаприо сайхан аялах болж, зохион байгуулагчид нэр хүндээ өсгөөд авч байх жишээтэй. Монголд ирэхээр нь бид ч аз таарвал түүнтэй зургаа авахуулах гэх мэт бүгд “win-win” байж чадахаар байна. Үүнийг л хэлээд байгаа юм. Манай сайтын гол давуу тал энэ. Бид ярилцлагаараа дамжуулаад хэлэхэд бусдад тусалъя гэсэн байгууллага хамт олон, олны танил хүмүүс байвал хамтран ажиллахад баяртай байх болно.
Гэрэл зураг болон видеог О.Сүхбат
Та WWW.SEED.MN-ээр зочилж илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Мөн GoGo мэдээний агентлагийн ГАРААНЫ БИЗНЕС буланд өөрийн шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахыг хүсвэл 11-326590 дугаарын утсаар холбогдоорой.