Өнөөдөр болох үйл явдлууд
11:00 цагт Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар Улаанбаатар чуулгын байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцоно.
11:00 цагт "Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтрасан лаборатори"-ийн нээлт болно. Тус лаборатори нь Монгол улсад шинжлэх ухааны парк байгуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд Шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааны эхлэл суурь нь болж, лабораториос гарсан үр дүнг паркаар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулах, ШУ-ны үр дүнг олонд хүргэх, таниулахад чухал ач холбогдолтой юм. Лабораторийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин нар оролцоно. Нээлт болох газар Хан-уул дүүрэг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийн байр.
11:40 цагт Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн хүчний "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 2 дугаар ээлжийн энхийг сахиулагчид Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын медалиар шагнагдах ёслолын арга хэмжээ БХЯ, ЗХЖШ-ын 320 тоот танхимд болно.
18:30 цагт 976 Арт Галерейд уран бүтээлч Б.Дөлгөөний “Бүрхүүл” үзэсгэлэнгийн нээлт болно.