Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох "Оскар"-ын шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслолын арга хэмжээ болоход долоо хоног үлдлээ.
Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажил ид дундаа явагдаж байна. Тэгвэл Оскарын шагнал гардуулах ёслолын дараа болдог хүндэтгэлийн оройн зоогийн цэс бэлэн болсон талаар Reuters мэдээллээ.
Хүндэтгэлийн оройн зоог бол Оскарын гол үдэшлэг юм. Оройн зоогийн цэсийг Австрийн алдарт ахлах тогооч Вольфганг Пак хариуцдаг бөгөөд тэрээр нууцаа задаллаа.
Энэ жил оддын хүндэтгэлийн зоогт шинэхэн хавч, хавчны мах, тахианы мах болон трюфель /цагаан булцуу мөөг/-тэй пирог, бяслагтай гоймон зэрэг хоолнууд байх гэнэ.
Түүнчлэн Оскарын алтан баримлын хэвийг дуурайлгаж хийсэн хар түрстэй яргай загас, амттан, шоколад зэрэг нь оддын анхаарлыг татах нь дамжиггүй.
Энэ жилийн оройн зоогийн талаар алдарт ахлах тогооч Вольфганг Пак “Сүүлийн 22 жилийн хугацаанд би энэ арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцож байна. Тиймээс хүмүүс юу идэх дуртайг сайн мэднэ. Жүжигчид болон найруулагчид манай ресторанаар байнга зочилдог болохоор тэдний юунд дуртайг бид сайн мэднэ. Энэ жилийн зоогийн цэсний хувьд уламжлалт зоог бэлдэхийг хичээсэн” гэлээ.
Жил бүр 1600 зочноор тооцоолсон хүндэтгэлийн зоог 1.8 сая ам.долларын өртөгтэй болдог аж.