88 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол долоо хоногийн дараа болно. Ялагч, ялагдагчтай байдаг хорвоо учир мэдээж хэрэг бүгд шагнал авахгүй. Гэхдээ зарим нэг нь Оскарын баримал гарддаг бол нэр дэвшсэн ч барималгүй хоцорсон хүмүүс гэртээ гар хоосон харихгүй билээ.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Оскарт нэр дэвшигчид бүгд ялагч болно” гэх уриатайгаар нэр дэвшсэн хүн бүрд бэлэг өгдөг уламжлал тогтсон.
Тэгвэл энэ жилийн нэр дэвшигчид нийт 200 мянган ам. долларын үнэ бүхий бэлэг авна гэж The Guardian дамжууллаа. Тэгвэл энэ жилийн бэлгийн багцанд юу юу байгааг сонирхуулъя.
Audi A4 автомашиныг бүтэн жил түрээслэх эрхийн бичиг /45 мянган ам.доллар/.
Израиль улсад 10 хоног аялах эрхийн бичиг /55 мянган ам.доллар/. Үүнд нэгдүгээр зэрэглэлээр нисэх хоёр тасалбар, хоол, тээвэр, хувийн хамгаалагч зэрэг цөм багтсан таван одтой зочид буудалд 10 хоног амрах эрх багтжээ.
Хосоороо Японд аялах эрхийн бичиг /54 мянган ам.долларын үнэ бүхий/.
Lizora tea нүүрний тосыг насан туршдаа үнэгүй хэрэглэх эрхийн бичиг /31200 ам.доллар/.
Гэрийн тэжээмэл амьтанд хоол авах эрхийн бичиг /6300 ам.доллар/.
Гоо сайхны хагалгаа хийлгэх эрхийн бичиг /5530 ам.доллар/.
Steamist компанийн утасгүй радиод холбогдсон гэрийн спа /5060 ам.доллар/.
Хөх чангалж, өргөх гоо сайхны мэс засал хийлгэх эрхийн бичиг /1900 ам.доллар/.
"My Diet is Better Than Yours" номыг бичсэн Жэй Кардиеллотой хамт гурван удаа дасгал хийх эрхийн бичиг /1400 ам.доллар/.
Тансаг зэрэглэлийн ариун цэврийн цаас /275 ам.доллар/.
Энэ мэт нийт 42 төрлийн бэлэг нэр дэвшигчдийг хүлээж байна.
Эх сурвалж: The Guardian