Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөнө гэдэг юу гэмээр ч юм бэ дээ, кино урлагийн хамгийн хүндтэй шагнал гардуулах ёслолын цар хүрээ, ёс жаягийг үлгэрлэн ухуулах мөртлөө тухайн жилийг хүмүүс мартахааргүй болтол нь хөгжөөх ёстой байдаг хэцүүхэн даваа.
Гэхдээ энэхүү нэр хүндтэй ёслолын арга хэмжээг үзэгчдийн сэтгэлд хүртэл хөтөлж чадсан, чадаагүй нь ч бий. Тэгвэл "Оскар"-ын хамгийн сайн хөтлөгчдийг хүргэе.
ХАМГИЙН САЙН ХӨТЛӨГЧИД
ХЬЮ ЖЕКМАН

2009 оны хоёрдугаар сард болсон Оскарын шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр Хью Жекман сонгогджээ. Хоёр долоо хоногийн өмнөх туршилтын ёслолыг жүжигчин Жессика Бил хөтөлсөн гэдэг. Гэхдээ зохион байгуулагчид Хью Жекманыг сонгов. Энэ нь нүдээ олсон сонголт байсан юм.
Хью Жекманыг ийм хөгжилтэй эр гэдгийг төсөөлөөгүй байсан биз тэрээр хөтлөлт гурван цагийн хугацаанд дуулах, бүжиглэх, хошигнох гээд хамаг чаддаг бүхнээ хийжээ.
Тэрээр Оскарыг хөтөлж байсан ч жүжигчдийн дундаас инээдмийн жанрт тоглож байгаагүй цорын ганц жүжигчин ч гэсэн бусдаас дутахааргүй үзэгчдийг хөгжөөж чадсан.
БИЛЛИ КРИСТАЛ
Кино академийн наадмыг ес буюу хамгийн олон хөтөлсөн хүн бол Билли Кристал юм. Тэр маш залуугаасаа телевизийн нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн хошин шогийн жүжигчин, АНУ-ын түүхэнд мөнхрөн үлдэх гавьяа, алдар цуутай нэгэн гэгддэг.
1992 онд Оскарын ёслолын үеэр "Хурга майлах цагаар" киноны гол дүр Ганнибал Лекторын багтай, түүнчлэн тайзан дээр морьтой гарч ирсэн нь олны анхаарлыг гайхшралыг ихэд төрүүлсэн юм.

ВУПИ ГОЛДБЕРГ
Холливудын алдарт жүжигчин Вупи Голдберг Оскарын шагнал гардуулах ёслолыг дөрвөн удаа хөтлөн явуулж байсан. Тэрээр хөгжилтэй хошигнолоос гадна хувцаслалтаараа бусад хөтлөгчдөөс ялгардаг байв.

1999 оны Оскарын хөтлөгчийн Эрхэмсэг язгуурт Африк Хатан хаан. “Вүүпи Голдберг” хэмээн зарлаагүй л бол танихад бэрх байлаа шүү. Түүнчлэн 2002 онд Оскарын ёслолын дахин хөтлөх урилга авахад ч түүнийг тэнгэр дээрээс карнавалийн өмсгөлтэй бууж ирнэ гэж төсөөлөөгүй.
ЭЛЛЭН ДЕ ЖЕНЕРЕС
Америкийн алдартай шоу нэвтрүүлэгч, инээдмийн жүжигчин Эллен де Женерес хоёр дахь удаагаа энэ наадмыг хөтөлсөн.
Угийн хээгүй, наргианч зантай, ток шоуны хөтлөгч Эллен Деженерес 2014 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр зочдыг пиццагаар дайлсан анхны хөтлөгч. Пицца хүргэгч залууг урьдаас бэлдсэн жүжигчин байх хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр таамаглаж байсан хэдий ч тэрбээр “Big Mama's & Papa's Pizzeria” компанийн жинхэнэ хүргэлтийн үйлчилгээний ажилтан байжээ. Тэрбээр хүргэлтээр Оскарын наадамд ирэхээ мэдээгүй байсан гэнэ. Эллен түүний хамтаар таван хайрцаг буюу 60 хэрчим пиццаг хүмүүст тараажээ.
Түүнчлэн Эллен жүжигчидтэй цуг сельфи даруулж, твиттерт оруулсан нь хамгийн их твит хийгдсэн зургуудын нэг байсан юм. Тодруулбал 40 минутын дараа гэхэд л 1.5 сая хүн тэм зургийг үзсэн байна.

88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Долби Театрт болох бөгөөд энэ удаагийн ёслолын арга хэмжээг жүжигчин Крис Рок хоёр дахь удаагаа хөтлөн явуулна. Тэрээр 10 жилийн өмнө буюу 2005 онд 77 дахь удаагийн ёслолыг хөтлөж байсан билээ.
Эх сурвалж: Hello