Тэтгэлэгт хамрагдах цахим өргөдлийг Унгарын Тэтгэлгийн хорооны http://www.stipendiumhungaricum.hu/ цахим хуудсаар авч байгаа бөгөөд Унгарын талаас өргөдөл хүлээн авах хугацаанд өөрчлөлт оруулсан тул дараах мэдээллийг шинэчлэн, хүргүүлж байна.
АНКЕТ ХҮЛЭЭН АВАХ, СОНГОХ ШАЛГАРУУЛАХ
Өргөдөл гаргагч нь 2016 оны II сараас – III дугаар сарын 16-ний өдрийг хүртэл Унгарын тэтгэлгийн хорооны дээр өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ.
Хэдийгээр Унгарын цахим хуудас дахь мэдээлэлд (Call for application-ий 3.4 b заалтад: All applications shall also be submitted to the responsible authority of the Sending Partner. Each Sending Partner might have different deadlines and requirements for submitting the application material) өргөдөл гаргагч илгээгч талд буюу БСШУЯ-нд материалаа мөн хүргүүлнэ гэж заасан боловч тус яам цаасаар болон цахим хэлбэрээр өргөдөл гаргагчийн анкет, баримт бичгийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэдийн анкет, баримт бичгийг БСШУЯ-нд ирүүлнэ.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг БСШУЯ, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургуулиас тус тус зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдииг суралцуулах тухай эцсийн шийдвэрийг Унгарын Тэтгэлгийн хороо, хүлээн авч суралцуулах сургуулиас өргөдөл гаргагчид өөрт нь ирүүлнэ. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд дээр дурдсан байгууллагаас өөр төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй.
I шатны шалгаруулалт: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч, 100 нэр дэвшигчийг шалгаруулна. Шалгаруулалтын дүнг 2016 оны IV сарын 19-нд тус яамны цахим хуудсаар мэдээлнэ.
II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг 2016 оны IV-VI сард өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд цахим шуудангаар ирүүлнэ. БСШУЯ эдгээр шалгалтын зохицуулалтад оролцох боломжгүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх үүргийг хүлээнэ. Сургуулийн заасан хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжгүй.
Шалгаруулалтын хариуг 2016 оны VI сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэдэд өөрсдөд нь шууд ирүүлнэ.
Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 13.30-17.30 цагт БСШУЯ-ны 266428 болон 96988899 утсаар лавлана уу.
Тэтгэлэгт цахимаар өргөдөл гаргахтай холбоотой шинэчлэгдсэн зааварчилгаатай дараах холбоосуудаар хандаж, танилцана уу.
http://cwp.scholarship.hu/Welcome.asp?lang=eng
http://www.tka.hu/docs/palyazatok/20160217_call_for_applications_2016_2017_final.pdf (24 KB)
ДАВТАГДАЖ БУЙ АСУУЛТУУД:
Эрүүл мэндийн хуудсыг ямар эмнэлэгт үзүүлж бөглүүлэх вэ?
Унгарын талаас ямарваа эмнэлгийн нэр заагаагүй тул та бүхэн англи хэл дээр шинжилгээний хариу өгдөг, англи хэл дээр эрүүл мэндийн хуудас бөглөж өгөх боломжтой эмнэлгийг өөрөө судлан, үйлчлүүлнэ. Эрүүл мэндийн хуудсыг бөглүүлж, шинжилгээний хариуг хавсаргана.
Сургуулиа төгсөөгүй байгаа иргэн өргөдөл гаргаж болох уу. Мөн гадаад хэлний шалгалтийн хариугаа хараахан аваагүй байгаа иргэн өргөдөл гаргаж болох уу?
Call for application дахь 3.3 заалттай танилцана уу.
Missing Documents
Certain missing documents are accepted after the application deadline, provided that the applicant could not possibly obtain the document by the deadline of application. The following missing documents can be submitted after the application deadline, but no later than 15th August:
- high school certificate: only for applicants registered for the last semester of their secondary school studies
- bachelor degree certificate: only for applicants registered for the last semester of their bachelor programme
- master degree certificate: only for applicants registered for the last semester of their master programme
- certificate of language proficiency: only for applicants awaiting their language test results at the time of application
Тэтгэлэгт өргөдөл гаргах нас заасан уу?
Та тэтгэлэгт өргөдөл гаргах үедээ 18 нас хүрсэн байх ёстой.
Зарлалд заасан мэргэжлийн чиглэлд миний суралцах хүсэлтэй чиглэл байхгүй байна. Би бүртгүүлж болох уу?
Болохгүй. Өөрийн суралцах түвшинд (бакалавр эсвэл магистр) зөвхөн заасан мэргэжлийн чиглэлийн дагуу элсэлт авах сургуулиудыг судлан, сонгож бүртгүүлнэ.
Тэтгэлэгт хѳтѳлбѳрт тэнцсэн тохиолдолд сарын тэтгэлгийн хэмжээ ямар байдаг вэ?
Call for application дахь 1.3 заалттай танилцана уу.
Provisions Covered by the Scholarship
- Tuition-free education: exemption from the payment of tuition fee
-Monthly stipend - non-degree, bachelor, master and one-tier master level: monthly HUF 40 460 (cca EUR 130) contribution to the living expenses, for 12 months a year, until the completion of studies - doctoral level: according to the current Hungarian legislation, it is monthly HUF 100 000 (cca EUR 325) at present - for 12 months a year, until the completion of studies - but the legislation is to be changed, consequently the amount is expected to be raised.
- Accommodation - dormitory place or a contribution of HUF 30 000 to accommodation costs for the whole duration of the scholarship period
- Medical insurance - health care services according to the relevant Hungarian legislation (Act No. 80 of 1997, national health insurance card) and supplementary medical insurance