-Булган аймгаас мэдээлж байна-
Монголын Цанын Холбоо, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Тэшиг сумын Засаг даргын тамгын газар хамтран 2016 оны Өсвөрийн цаначдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Тэшиг суманд зохион байгууллаа.
Тэмцээнд Архангай, Булган, Увс, Хэнтий, Сэлэнгэ, Завхан, Төв, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар хотын 23 багийн 155 тамирчин оролцов.
Тэмцээний 4 насны ангилалд 23 багц медалийн төлөө өсвөрийн цаначид өрсөлдсөнөөс
17 алт, 7 мөнгө, 2 хүрэл медаль авсан Булган айгийн 1-р баг бага онооны системээр 31 оноогоор түрүүлж Завхан аймгийн баг 71 оноогоор 2-р байр, 77 оноогоор Булган-2 баг 3-р байр эзэлсэн байна.
Булган аймгийн тамирчин Далхсүрэн, О.Золбаяр нар бүх зай төрөлдөө түрүүлж тус бүр 3 алтан медаль хүртэж сайхан амжилт үзүүллээ.
Тэмцээнийг Монголын цанын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Гантөмөрөөр ахлуулан шүүгчийн бүрэлдэхүүн, Булган аймгийн Биеийн тамир, спортын газрын шүүгч нарын бүрэлдэхүүнтэй хамтран шүүж явууллаа.