Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох Оскарын шагнал гардуулах ёслол дөрвөн хоногийн дараа болох гэж байна. Та бүхэн ямар кино, хэн гэдэг жүжигчин Оскарын эзэн болох бол хэмээн тааж ядан байгаа биз.
1929 оноос хойш тогтмол зохион байгуулагдаж буй "Оскар"-ын шагнал гардуулах ёслол олон хүний нулимсыг үзсэн. Мэдээж энэ бол баярын нулимс.
Шагнал хүртэгсдийн 71 хувь нь үг хэлэх явцдаа нулимс унагадаг бөгөөд ийм сэтгэл хөдлөл эмэгтэйчүүдийн дунд илүү их ажиглагддаг байна. Сүүлийн 15 жил Оскар хүртсэн “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий 75 хувь нь шагналаа гардаж байхдаа тайзан дээр уйлжээ.
Оскарын шагнал гардуулах ёслолын хамгийн сэтгэл догдлуулам мөчүүдийг хүргэе.
Холли Берри
Холли Берри 2002 онд “Мангасуудын үдэшлэг” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн юм. Тэрээр Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн хамгийн анхны өнгөт арьст эмэгтэй. Шагналаа гардан авахаар тайзнаа гарч ирэхдээ Холли баярын нулимсаа барьж дийлсэнгүй.
Жэйми Фокс
Жейми Фокс бол “Оскар”-ын шагнал хүртсэн цөөн тооны африк гаралтай жүжигчдийн нэг бөгөөд “Рэй” кинонд бүтээсэн дүрээрээ уг шагналыг хүртэж байсан билээ.
Гвинет Пэлтроу
Жүжигчин Гвинет Пэлтроу “Дурласан Шекспир”-ын үзэсгэлэнт шаргал үст бүсгүйг дүрээрээ Оскарын шагнал хүртсэн. Жүжигчин бүсгүйн сэтгэл их догдолсон харагдана. Тэрээр "Би энэ шагналыг хүртэх эрхтэй гэдгээ мэдэхгүй байна" гэж хэлжээ.
Октавия Спенсер
Өнгөт арьст гэрийн үйлчлэгч бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг “The Help” киноны дүрээр Осктавия Оскарын "Шилдэг туслах эмэгтэй дүр" шагналыг хүртсэн юм. XX зуун, 60-аад онд өнгөт арьстнууд нийгэмд хэрхэн гадуурхагдаж буйг уг кинонд харуулдаг.
Роберто Бениньи
Италийн жүжигчин Роберто Бениньи "Амьдрах сайхан" кинонд бүтээсэн дүрээрээ 1999 онд Оскар хүртсэн юм. Тэрээр шагнал гардуулах ёслолын үеэр "Эцэг эхийн минь надад өгсөн хамгийн том бэлэг бол ядуурал" гэж хэлж байжээ.
Марион Котийяр
Марион Францын жүжигчин бөгөөд "La Vie en Rose" кинонд бүтээсэн дүрээрээр 2008 онд Оскарын "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн. Маш их догдолсон жүжигчин бүсгүй талархлын үгээ хэлэхдээ англи, франц хэлээр хольж ярьжээ.
Форест Уитакер
Шувуу киногоороо жүжигчний гараагаа эхлүүлж байсан Уитакер Шотландын сүүлчийн хаан киноны Уганда улсын Ерөнхийлөгч, цэргийн эрхт генерал Иди Амины дүрээрээ 2007 онд Оскарын "Шилдэг эрэгтэй дүр" шагналыг хүртсэн юм.
Шарлиз Терон
Энэ бүсгүй бол “Мангас” киноны гол дүрээрээ 2003 онд Оскар хүртсэн жүжигчин Шарлиз Терон. Тэрээр Өмнөд Африкт төрж өссөн ч Америкийн кино урлагт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан мундаг жүжигчдийн нэг.
Эдриан Броуди
Жүжигчин Эдриан Броуди “Төгөлдөр хуурч” кинонд бүтээсэн дүрээрээ 2003 онд Оскарын шагнал хүртсэн. Тайзан дээр гарч ирснийхээ дараа тэрээр жүжигчин Холли Берриг үнссэн нь олны гайхшралыг төрүүлсэн юм. Хоёр жүжигчин өмнө нь нэг нэгнийгээ огт таньдаггүй байжээ.