“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ сараас эхлэн сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар боллоо.
Энэ өдрийг тэмдэглэсэнээр хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо солилцон, чөлөөт цагаа гэр бүлтэйгээ зөв боловсон өнгөрөөхөд нь тус болох юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ш. Одгэрэл:
"Өнгөсөн онд батлагдсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд бид маш олон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагийн нэг нь энэхүү Гэр бүлийн өдрийг сар болгон тэмдэглэх юм.
Эцэг эхчүүд маань ажил ихтэй гэр бүлдээ, хүүхэддээ гаргах цаг завгүй байгаа өнөө үед энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь бидэнд ихээхэн өөрчлөлт авчирч, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үүсгэх боломж бий болно гэдэгт найдаж байна. Түүнчлэн бид сар болгон тодорхой мэдээллийг энэ өдрөөрөө дамжуулан нийслэлчүүддээ, гэр бүлүүддээ өгч байх болно.
Манай үйл ажиллагаанд олон байгууллага, аж ахуй нэгжүүд, үйлчилгээний газарууд хамтарч ажиллана. Тийм ч учраас та бүхнийг энэхүү Гэр бүлийн өдрийг тэмдэглэн үр хүүхэд, гэр бүлдээ багахан ч болов цаг зав гаргаасай гэж хүсэж байна."