Сонгуулийн зардлаа хандиваар бүрдүүлнэ гэж бодож яваа

801 хүний гарын үсгийг цуглуулах ёстой, тийм үү?
Хугацаа нь болоогүй. Мөн хаа хамаагүй хүмүүсээс авахгүй юм билээ. Өөрийнхөө дэвших тойргийнхоо хороодоос төлөөлөл болсон иргэдийн гарын үсгийг, СЕХ-ны тамгатай цаасан дээр авна.
Гарын үсэг зурах ажиллагаагаа яаж хийе гэж бодож байна. Төлөвлөгөө бий юу?
Төлөвлөгөөгөө боловсруулж л байна. Ер нь бол нэр дэвших сонгуулийн тойргоороо өөрөө явна. Мэдээж бүх айлаар орж, бүх хүнтэй уулзаж амжихгүй. Гэхдээ тодорхой хэсгүүдийг төлөвлөж байна. Статистик тоо баримт харах биш, тухайн тойрогтоо олон жил оршин суусан иргэдтэй уулзаж асуудлыг судлана гэж бодож байна.
Баянгол дүүргийн захын хорооллуудаар явах нь гэж ойлголоо. Тэр хүмүүс өөрийг чинь хүлээж авах нөхцлийг яаж бүрдүүлэх вэ. Жишээ нь, захаар булган дээлтэй ганган хүүхэн хүмүүстэй ярилцах гээд яваад байвал бас сонин санагдана шүү дээ?
Би дандаа булган дээл өмсдөг хүн биш л дээ. Тухайн нөхцөл байдал, ажил хэрэгтээ тохируулсан, өдөр тутмынхаа амьдралд нийцсэн хувцсаа сонгож өмсдөг. Өвлийн улиралд даарч хөрөхөөс сэргийлээд булган шуба өмсөх тохиолдол байна. Ганц л булган шуба байгаа. Гэхдээ тухайн нөхцөлд баян айлын эрх муужгай оччихоод “та ямар амьдарч байна” гэх гээд байгаа юм биш. Тэр хүмүүсийн дуу хоолой болох гэж байгаа учраас бодитоор судлах хэрэгтэй. Гадаад төрхийнхөө хувьд иргэн Нарантуяа явах болохоос дуучин Нара гэх ойлголт байхгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ямар хүн УИХ-д нэр дэвших ёстой юм бэ гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэллээ. Та УИХ-д ямар хүн нэр дэвших ёстой гэж бодож байна вэ?
Ард түмэн, эх орон, улсынхаа төлөө сайн сайхныг цогцлооё гэсэн чин хүсэлтэй хүн гарах ёстой гэж боддог. Би нэр дэвшинэ гэхээсээ өмнө хуулиа судалсан. Миний энэ бодол зөв л юм билээ.

Пиар зөвлөх бий юу?
Байхгүй. Гэхдээ баг бүрдүүлэх ёстой юм байна лээ.
УИХ-д нэр дэвшихийн тулд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Яг одоо энд хэлээч гэвэл?
Миний санхүүгийн эх үүсвэр урлаг маань. Хөрөнгө гэвэл ганц хоёр үнэт эдлэл, нэг автомашин бий. Миний нэр дээр зуслангийн газар байгаа.
Орон сууц?
Миний нэр дээр орон сууц байхгүй. Нэг иймэрхүү л хүн дээ.
Сонгуульд нэр дэвшихдээ сурталчилгааны мөнгөө өөрөөсөө болон хандиваар цуглуулах ёстой. Та яаж энэ мөнгийг босгох гэж байна?
Хоёр чихээ тасдаад мөнгө болгодоггүй л юм бол надад өөрөөсөө гаргах юу ч байхгүй. Би хандивын аргыг хэрэглэнэ гэж бодож байна. Миний үзэл бодол, зорилго маань хүмүүст нийцтэй санагдвал дэмжээсэй. Гэхдээ одоохондоо энэ талаар зарлахад арай эрт байна.
УИХ-д ямар мэргэжлийн хүмүүс түлхүү сонгогддог юм бэ гээд 1992 оноос хойш шүүж үзтэл эдийн засагч хүмүүс түлхүү байдаг юм байна. Нара ямар мэргэжилтэй билээ?
Дуучин.
Өөр зүйл байхгүй бил үү?
Би Олон улсын худалдаа эдийн засгийн мэргэжлээр гурван жил сураад төгсөлгүй япон явж, өөр мэргэжлээр сольсон. Ирээдүйд надад ийм замнал байгаа гэж мэдсэн бол сургуулиа төгсдөг байж. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэн ч мэддэггүй шүү дээ. Хэрвээ мэддэг бол бүх алхмаа төлөвлөөд, төлөвлөсөн зүйл нь бүгд биелдэг бол өнөөдөр олон хүн алдаа мадаггүй сайхан амьдрах байсан байх шүү.
УИХ-д нэр дэвшинэ гэж зарлахаасаа өмнө хууль судалсан гэж хэллээ. Ер нь яагаад УИХ-ын гишүүн болъё гэж бодсон юм бэ?
Би фэйсбүүк хуудсаа идэвхитэй хөтлөх болсноос хойш сайн үйлсийн аянд хүмүүсийг уриалж эхэлсэн. Ингэх болсноор надад өдөртөө л тусламж хүссэн захидал 10-аас доошгүй ирдэг болсон. Өглөө босоод хүүхдээ хооллоод, өөрийнхөө ажлаа зохицуулчихаад фэйсбүүк рүүгээ орохоор “миний хүүхэд өвдлөө, ийм зардал хэрэгтэй байна, Монгол улсад эмчлэх боломжгүй байна, ээж маань хорт хавдар тусчихлаа” гээд л олон хүн хандсан байдаг. Дээрээс нь маш олон ганц бие ээжүүдээс зөвлөгөө авах хүсэлт ирдэг.
Тэр хүмүүсийн зорилго нь юу юм бэ. Түгээж өгөхийг хүсээд байгаа юм уу, эсвэл танаас бодит тусламж хүсээд байна уу?
Олон нийтэд нөлөөлж, түгээж өгөөч ээ гэж хүсдэг. Би аль болох чадлаараа өөрийнхөө хэмжээнд зөвлөх, дэмжих, түгээж өгөх зэргийг хийдэг. Тэгээд бодоод байх нь ээ, би өөрийн биеэр хэчнээн хүнд тусалж чадах билээ. Тэгэхээр ерөөсөө л энэ тогтолцоонд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэж ойлгосон.

Амьдрал яагаад ийм хэцүү болсныг надаас биш үе үеийн 76-аас асуугаач

Тэгэхээр тэр хүмүүсээс ирсэн тусламжийн захидлууд танд УИХ-д дэвшиж, сонгогдох ёстой юм байна гэдэг бодлыг төрүүлсэн гэж ойлгож болох уу?
Ер нь бол тэгж ойлгож болно. Гэхдээ зөвхөн тэр хүмүүсийн төлөө биш. Би өөрөө энэ нийгэмд амьдарч байгаа хүн шүү дээ. Энэ нийгэмд өнөөдөр хүмүүс амьдрах гэж үнэхээр үгээ барж байна. Тэгэхээр нийгмийг өөрчлөхийн тулд ингэх ёстой гэж бодсон.
Гэхдээ УИХ-ын гишүүний үүргийг бол ойлгож байгаа биз дээ?
Ойлгож байгаа.
Энэ бол хууль тогтоох байгууллага шүү дээ. Манай гишүүд л танайд мод тарьж өгье, танайд талх барьж өгье гээд байдаг болохоос.
Тийм л дээ. Гэхдээ энэ хууль хэний төлөө байх ёстой юм бэ. Тэр хуулийг санаачилж, баталж байгаа эрхмийн төлөө байх ёстой юм уу, эсвэл энэ улсын иргэн бүрийн сайн сайхны төлөө байх ёстой юм уу гэдэг асуудал надад хамгийн чухал санагддаг.
Нара “би бодлоо л доо, УИХ-ын гишүүн болдог юм бил үү” гээд зүгээр пост оруултал олон хүн дэмжихээр нь “нээрээ яагаад болохгүй гэж” гэж бодсон юм шиг надад санагдсан.
Тэгж бодож болно. Миний анхны пост бол тандалт байсан. Гэхдээ яг үнэндээ хүмүүсийн амьдралыг хараад зовж, шаналаад л яваад байх нь хэнд хэрэгтэй, ямар бодитой зүйл авч ирэх юм бэ. Тэгээд би "зүгээр л хийе, хийх гэж зорьё, дуу хоолой болъё" гэж шийдсэн юм. Ингэж ярих муухай боловч үнэнийг ярья. УИХ-ын гишүүн байсан хүн өөд болоход түүний суудлыг эхнэр нь залгамжилдаг. Эхнэр нь буухад хүү нь УИХ-ын гишүүн болдог. Тэгээд хүү нь буухаар хүүгийнх нь эхнэр гишүүн болох ёстой юм байна л даа. Монгол төрийн түшээгийн суудал хэзээнээс хаант засгийн өв залгамжилсан суудал шиг болчихов оо. Тэгээд ийм зүйл болоход хэн ч гайхахгүй. Тэгсэн атлаа жирийн нэг ардын охин “бидний амьдрал энэ хүмүүсийн амласнаар сайхан болохгүй байна. Амьдрал хэцүү байна, өөрчилье" гээд гараад ирэхээр намайг шоолоод байх юм. “Чи юу хийсэн, бүтээсэн юм бэ” гээд байх юм. Одоо байгаа 76 хүнээс, түрүү түрүүчийн 76 гишүүдээс “та юу хийсэн бэ, таны амлалт хаа байна, паалантай жорлон, халуун паар чинь хаа байна" гэхийн оронд надаас асуугаад байх юм. Би юу хийх юм бэ. Би мөрөөрөө л амьдарч ирсэн эмэгтэй шүү дээ. Надаас бүр инфляци асууж байна, долларын ханш яагаад өсөөд байна, яаж буулгах вэ, өнөөдөр юунаас болоод бидний амьдралын өртөг ийм өндөр болчихов гээд асуугаад байх юм. Яагаад надаас асуугаад байгаа юм? Энэ төрд байгаа эрхмүүдээсээ асуугаач. Энэ хүмүүс жишээ нь утаа гэж хэчнээн удаан ярина вэ.

Зарим хүн "Нара ингэж байгаад би тоглосон юмаа гэвэл гоё оо" гэнэ ээ

Яасан ярьж дуусдаггүй юм бэ. Тэднийг ярьж байх хооронд хэчнээн олон хүүхэд, хүн утаанаас болж хордож үхэж байгаа билээ. Бусад оронд бол 4 жил яриад, 4 жил хийгээд утаанаасаа салж эхэлж байна. Гэтэл манай улсад яриад л байна. Одоо дахиад ч ярина. Бидний зовлонгоор ямар удаан “тоглолт” хийдэг юм бэ. Жишээ нь, бусад төсөл дээр гадаадын өндөр мэргэжилтнүүдийг авч ирээд ажиллуулдаг биз дээ. Яагаад утаан дээр тэгэхгүй байгаа юм бол.
Нара өөрийн фэйсбүүк хуудастаа нэг пост оруулахад 10 минутын дараа 30 гаруй мянган лайк авахыг харсан. Өөрөөр хэлбэл фэйсбүүкт хэн хүний хүсээд чаддаггүй нөлөөлөл чамд бий. Эндээс харахад Нара хэдэн жилийн өмнөөс л УИХ-ын гишүүн болъё гэж бодож байсан юм биш биз дээ?
Үгүй л дээ.
Яг одоо тэгвэл “Би ээж болмоор байна” гээд өөрийн чинь тоглосон киноны сурталчилгаа цацагдаад эхэллээ. Арай энэ киноны далд сурталчилгаа байсан юм биш биз дээ. Кино нь гарсны дараа “би УИХ-ын гишүүн болох гээгүй ээ” гэж хэлэх юм биш биз?
Яаж дээ. Ард түмнээр ингэж тоглож болох юм уу. Зарим хүн “Нара ингэж байгаад би тоглосон юмаа гэвэл гоё оо” гэнэ ээ. Яагаад өөрөөрөө тоглуулахыг хүсээд байгаа юм бол? Улстөрчид өнөөдөр ийм байдлыг бий болгочихжээ. Эсвэл хоорондоо “алалцаад”, эсвэл гар гараасаа хөтлөлцөж гарч ирээд л. Тэгээд ард түмэн энэ бүхэнд нь бүр дасчихсан. Уг нь бол бидний сэтгэл санаагаар хэн ч тоглож болохгүй биз дээ. Яагаад бидний амьдралын боломжгүй, сул байдал хүмүүсийн тоглоомны түлхүүр болох ёстой юм бэ. Надаар хүмүүс тоглоосой гэж би хүсэхгүй байна. Ард түмнээр хэн ч тоглох ёсгүй.

Амьдрал сайхан байсан бол дуучин хүн гишүүн болъё гэхгүй л байсан

Гэр бүлийн тухай хууль яригдаж байхад ганц бие эмэгтэйчүүдийн талаар ямар өөрчлөлт оруулах ёстой юм шиг санагдсан бэ?
Ер нь хуулиудыг уншихад хэрэгтэй гоё санаанууд олон бий. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилт гэдэг зүйл алга. Тэгээд “амьдрал болохгүй байна” гэхээр хууль нь байгаа хуулиа унш гэдэг. Мянган хууль гараад ч бидний амьдралд өөрчлөлт гарахгүй байна. Хууль батлагдсанаар амьдрал сайхан болдог байсан бол бид өнөөдөр сайхан амьдарлаа. Өнөөдөр нэг дуучин хүүхэн УИХ-д гарна гэж элдвээрээ дуудуулахгүй байсан. Бодит байдлыг харцгаая, битгий нүдээ таглуулаач ээ гэж хэлмээр байна.
Гэхдээ их олон хүн яг тань шиг ярьдаг. “Би л УИХ-д гарахгүй бол болохоо байлаа, би дунд нь орж байгаад бүх булайг нь дэлгэнэ” гээд л. Тэгснээ сонгогдоод гарчихсныхаа дараа таг болчихно. Нара тэгэхгүй байгаа?
Би яг наадхыг чинь бас их гайхаж, эмээж байгаа. Яагаад хүмүүс зоригтой гарч ирснээ дээр гараад амаа таглуулаад, өдөр хоногийг аргацааж байгаад дөрвөн жилийг өнгөрөөчихье гэж боддог юм бол. Яагаад өнөө зоригтой хүний зориг нь мохоод, дуу хоолой нь таг болчихдог юм бол. Их сонирхолтой санагдаад байгаа. Юманд даруулчихдаг юм болов уу, шахуулдаг, шантаажинд орчихдог юм болов уу. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй байна.
Жишээ татъя. Иргэдэд халтай, хэсэг бүлэгт л ашигтай хуулийн төслийг дэмжээтхээч гэвэл Нара яах бол. Ингэхдээ танай хүү, та хоёрт хангалттай хангалуун амьдрах хэмжээний мөнгө амлана.
Юу гэж дээ. Би УИХ гэхгүйгээр хүүтэйгээ хоёулхнаа амар жимэр амьдрах бүрэн боломж бий.
Санхүүгийн хувьд?
Бий болгож болно. Жишээ нь, японд очоод цагийн ажил хийхэд боломжийн сайхан амьдарчихаж болдог юм. Тэгэхээр би хүүгээ дагуулаад японд очвол надад хэл байна, соёл иргэншлийг нь мэдэж байна. Танил найз нөхөд маань байна. Эсвэл америкт миний олон найз байна, 10 жилийн виза байна. Англи, япон хэлтэй надад бүрэн боломж бий. Гэхдээ би зөвхөн өөрийгөө болон хүүхдээ бодмооргүй байна. Би нийт монголын үр хойчийг бодмоор байна. Яагаад бид элгэн саднаа орхичихоод хүүгээ аваад амин хувиа хичээгээд явчих ёстой юм бэ.

Би тэгмээргүй байна. Би дээшээ гараад таг болчихдог хүмүүсийг хүн чанаргүй юм болов уу, эсвэл худлаа яриад гарчихдаг юм болов уу гэж бодож байна. Хэрвээ хүн чанартай байсан бол хүн чанар нь түүнд ямар зорилготой гарсныг нь үргэлж сануулах байсан биз.
Нара УИХ-д нэр дэвшинэ гэдэг шийдвэр нь урлагийн салбарын зарим хүний дургүйцлийг төрүүллээ. Дайснаа нэмээд байгаа юм биш биз?
Би таны асуултыг гайхаж байна. Яагаад дайсан гэж? Надад ямар ч дайсан байхгүй. Яагаад ер нь бид хоорондоо дайсагналцах ёстой юм бэ. Монгол гэдэг улсыг нэг айл гээд төлөөлөөд үзвэл иргэд нь хүүхдүүд нь. Айлын хүүхдүүд хоорондоо дайсагналцаж болохгүй биз дээ. Урлагийнхан дотроос бодитоор уулзаад дэмжиж байгаа хүмүүс олон байгаа. Магадгүй зарим нэг нь хувийн бодлоосоо хандаж байж болох юм. Үзэл бодлоо илэрхийлсэн бүрийг би дайсан гэж бодохгүй байна.
Жишээлбэл, Цэцэгээ бол таны дайсан биш үү?
Цэцэгээ гэж хэн билээ?
Твиттерт өөртэй чинь хамгийн их сөргөөцөлдөж байгаа хүн.
Аан, тэр эмэгтэй миний дайсан биш. Харин ч ирээдүйд би тэр эмэгтэйн төлөө их зүйл хийнэ гэж бодож байна.
Маш олон хүн фэйсбүүкт репорт бичсэний улмаас пэйж нь хаагдсан?
Нээрээ тэгсэн шүү. Энийг хүмүүс нэлээн их хэл амны дараа болсон болохоор Цэцэгээг тэгсэн гэж бодоод байх шиг байна лээ. Цэцэгээ юу гэж тийм юм хийх вэ. Фэйсбүүк 5000 найзтай, 150 мянган лайктай пэйжийг хэдхэн хүний репортноос болоод хаана гэж байхгүй. Тэгэхээр магадгүй зарим нэгэн хүний явуулга байх. Би хэн нэгэнтэй дайсагналцаж, хэн нэгний эсрэг зогсох гэсэн юм биш шүү дээ. Би энэ нийгмийг сайн сайхан болгохын төлөө, энэ хүмүүсийн амлалт худлаа байгаад байна гэдгийг ойлгуулж, шинэ шинэлэг мэдлэг чадвартай залуус дуу хоолойгоо нэгтгээсэй гэж үүнийг хийсэн. Би уг нь надаас илүү мундаг боловсролтой атлаа, зориггүй байгаа залуусыг миний энэ шийдвэрийг хараад зориглоод гарч ирээсэй гэж бодсон юм.
Гэхдээ пэйжийг чинь хаалгана гэдэг зөвхөн эхлэл байж болно. Үүнээс ч илүү дайралт ирж магадгүй. Айж байна уу?
Юунаас айх вэ дээ. Би үнэндээ бол мундаг боловсролтой эрхмүүдийн хувьд жаахан охин шүү дээ. Намайг “томоор” хүлээж аваад байгаа нь ард түмэнд миний зорилго таалагдаад, тэр хүмүүсийн санааг зовооход хүргээд байгаа юм болов уу гэж бодож байна. Хүмүүс “дээрээс татаастай, доороосоо түлхээстэй хүмүүс л ордог доо” гэж ярьж байна.

Надад бол дээрээс ямар ч татаас байхгүй. Ёстой нөгөө "Зэрэг нэмэхийн өмнө" кинон дээр гардаг шиг “таныг бол тэнгэр татаад авчихна, бид хоёрыг бол загас хооп” гэдэг шиг л амьтан шүү дээ, би бол.
“Өдрийн сонин”-д өгсөн ярилцлаган дээр Нарад хоёр, гурван нам санал тавьсан гэсэн. Нэрийг нь хэлэх боломжтой юу?
Хэлэхгүй ээ.
Санал тавьсан намууд дотор АН эсвэл МАН байгаа юу?
Энийг хэлээд яах юм бэ. Монголд ер нь хэчнээн нам байгаа юм бэ. Миний зорилго тухайн намын зорилго, эрх ашигтай нийцсэн учир санал тавьсан болов уу гэж хүндэтгэн үзэж байна. Хэрвээ би намын харьяалалд орвол намын бодлого дор явах ёстой болоод миний өөрийн бодлого, зорилт байхгүй болчих болов уу гэж эмээж байна. Тийм учраас би намаас нэр дэвшихгүй.
Хууль байнга барьж яваа харагдана. Нэлээн судалж байгаа гэсэн. Нэр дэвшихэд энийг нь л биелүүлэхэд хэцүү юм байна гэсэн заалт байна уу?
Бие даан нэр дэвшигчдэд боломжийг маш багаар олгосон, ёстой л гайхамшиг тохиодоггүй юм бол гэдэг шиг хэмжээний юм билээ. Одоогийн эрх барьж байгаа нам хүчинд ээлтэй, ер нь их хэцүү юм байна лээ. Гэхдээ хэцүү, хатуу гээд халшраад суугаад байвал юунд ч хүрэхгүй шүү дээ. Хамгийн гол нь ялахын төлөө байгаа. Ялж байж л энэ нийгмийг өөрчилж чадна уу гэхээс ялагдвал хэцүү л байх. Одоо шоолж байгаа хүмүүсийн бах тав нь ханах байх даа.

Сонгогдож чадахгүй бол уйлахгүй ч, харамсана

Хэрэв сонгогдож чадахгүй бол уйлах уу?
Уйлахгүй. Эмэгтэй хүн байгалиасаа асар их тэсвэр тэвчээрийн туйл төрдөг юм байна. Сонгуульд ялагдаад унахад уйлахгүй, гэхдээ харамсана. Яагаад гэвэл ирээдүйд дахиад олон олон өрх толгойлсон эмэгтэй, дахиад л уйлж ядарсан үрс байх вий, ард иргэдийн амьдрал ядуурах вий л гэж эмээнэ. Манай эгч япон руу гахайн ферм, тариан талбайд гэх мэт ажилд хүмүүсийг зуучилж, хэл заадаг юм. Гэтэл манай улсын тамирчин, урлагийнхан, дээд боловсрол эзэмшсэн, заримдаа бүр инженерүүд гээд мэдлэг боловсролтой хүмүүс маань гахай хариулах гээд, өдөржин тариан талбайд нуруугаа чилтэл ажиллах гээд хичээж байгааг хараад “яана даа, монголчууд минь” гээд шогширч байна. Яагаад энэ хүмүүс сурсан мэдсэнээрээ монголдоо ажиллах боломжгүй байгаа юм бэ. Яагаад гэвэл манай улсад ажиллаад олох цалин маань амьдралд хүрэлцэхгүй байна, цалингаараа үр хүүхдэдээ боловсрол олгох нь бүү хэл өдөр тутмын амьдралд маань хүрэлцэхгүй байна. Ийм амьдралыг өөрчлөхгүй бид яах гээд амин хувиа хичээгээд дуугүй суух ёстой юм бэ. Хүн төрөлхтний амьдралын баяр баясгалан юу вэ. Гэр бүл бүрэн бүтэн байж, амьдралынхаа идэх талханд санаа зовохгүйгээр амьдарч байвал тэр жинхэнэ баяр баясгалан биз дээ. Гэтэл монголчууд бид амьдрах мөнгө олохын тулд аргагүйн эрхэнд гэр бүлээсээ салж, гадаад руу хайртай хүмүүсээ орхиод явж байна. Энэ тэгээд бидний хүсээд байгаа ирээдүй мөн үү? Маш олон ганц бие ээж гадаадад гарч ажиллах тухай ярьж байна. Яагаад гэвэл гадаадад очоод цагийн ажил хийсэн ч хүн жирийн сайхан амьдарч чаддаг.
Зарим зүйлийг бас хэлмээр байна. Одоо энэ брэнд гэдэг үг бүр замбараагаа алдлаа. Боловсрол дээр хүртэл брэнд боловсрол олгоно гэнэ ээ. Хэний хүүхэд брэнд боловсрол эзэмшээд, хэний хүүхэд жирийн боловсрол эзэмших ёстой юм бэ. Зарим хэвлэлд “зангарагтай аавын зиндаатай охин...” гэж байх юм. Мундаг эрхмүүдийн зиндаатай охин бол 100 сая төгрөгний цүнх барьж болдог, тэр нь бүр байдаг л зүйл болжээ. Хүмүүс түүнийг нь харчихаад “ямар гоё юм бэ” гэж бодно уу л гэхээс хаанаас, хэний мөнгөөр тэр зангарагтай аавын охин 100 сая төгрөгний цүнх барьж байна вэ гэдгийг ерөөсөө сонирхохгүй юм.

Саяхан даа, зарим хүн баахан самбар дээр “хэний гавьяа вэ” гэж бичлээ. Хийх ёстой зүйлээ хийчихээд “гавьяа” гэж орилохоосоо ичээсэй. Хийх ёстой зүйлээ хийчихээд түүнээс илүүг хийсэн бол тэр гавьяа. Гэтэл хийнэ гэж амласан зүйлээс нь өчнөөн нь хийгдээгүй байтал хийсэн ганц хоёр зүйлээ “гавьяа” гэж цоллохоо болиосой. Иргэддээ хандаад мөнгөнд, дипломонд, худал амлалтад хууртаж сонгуулийнхаа саналыг битгий өгөөрэй гэж хэлмээр байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.