Кино ертөнцийн хамгийн том үйл явдал болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслол Улаанбаатарын цагаар маргааш өглөө 06.00 цагт Лос-Анжелес хотын “Долби” театр эхэлнэ.
Кино сонирхогчид ямар кино, хэн гэдэг жүжигчин "Оскар"-ын эзэн болох бол хэмээн тааж ядан байгаа биз.
Энэ жил Оскарын хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ "The Revenant", "The Martian" болон "Mad Max: Fury Road" кинонууд тэргүүлж байна.
Жүжигчин Леонардо ДиКаприогийн гол дүрд нь тоглосон "The Revenant" кино "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино", "Шилдэг зураглаач", "Шилдэг нүүр хувиргалт болон үс засалт", "Шилдэг дууны эвлүүлэг" зэрэг нийт 12 төрөлд нэр дэвшжээ. Мэдээж энэ жилийн хамгийн том хүлээлт бол ДиКаприо Оскар хүртэх үү үгүй юү гэдэг болоод байна.
"Шилдэг эрэгтэй жүжигчин" номинацид:
- Брайн Крэнстон, Trumbo
- Мэтт Дэмон, The Martian
- Леонардо Ди Каприо, The Revenant
- Майкл Фассбендэр, Steve Jobs
- Эдди Рэдмаин, The Danish Girl нар тус тус өрсөлдөж байна.
Оны шилдэг кино номинацид "Big Short", "Bridge of Spies", "Brooklyn", "Mad Max: Fury Road", "The Martian", "The Revenant", "Room", "Spotlight" кинонууд өрсөлдөнө.
Түүнчлэн "Шилдэг эмэгтэй жүжчигчин" номинацид өмнө нь Оскар хүртэж байсан Кэйт Бланшетт, Женнифер Лоуренс энэ жил Оскарт дахин нэр дэвшиж байна. Үүнээс гадна:
- Брай Ларсон, Room
- Шарлотт Рамплинг, 45 Years
- Саоирс Ронан, Brooklyn нар хүч үзнэ.
Мөн энэ жил найруулагчдын дунд ширүүн өрсөлдөөн болох шинжтэй. "Шилдэг найруулагч"-ийн төлөө:
- Адам МакКэй, The Big Short
- Жорж Миллер, Mad Max: Fury Road
- Алехандро Иньярриту, The Revenant
- Ленни Абрамсон, Room
- Том МакКарти, Spotlight нар өрсөлдөж байгаа юм.
Сануулахад, энэ жилийн ёслолын арга хэмжээг жүжигчин Крис Рок хөтлөн явуулан. Тэрээр 10 жилийн өмнө буюу 2005 онд 77 дахь удаагийн ёслолыг хөтлөж байсан туршлагатай.
"Оскар"-ын шагнал гардуулах ёслолыг GoGo мэдээний агентлаг шууд дамжуулан хүргэх болно.