Америкийн кино академийн шагнал гардуулах 88 дахь удаагийн ёслолын ажиллагаа өнөөдөр болж өндөрлөлөө.
Өмнө нь таван удаа нэр дэвшсэн ч шагнал хүртэж байгаагүй Холливүдийн од Леонардо ДиКаприо "The Revenant" кинонд бүтээсэн дүрээрээ анх удаа Оскарын шагнал хүртсэн билээ. Хамгийн олон буюу нийт 12 төрөлд нэр дэвшсэн тус кино "Шилдэг эрэгтэй жүжигчин", "Шилдэг найруулагч", "Шилдэг зураглаач" гэсэн гурван төрөлд Оскар хүртэв.
Энэ үдэш найруулагч Жорж Миллерийн "Mad Max fury road" кино хамгийн олон буюу
- "Шилдэг дууны найруулга"
- "Шилдэг дууны эвлүүлэг"
- "Шилдэг эвлүүлэг"
- "Шилдэг зураг авалт"
- "Шилдэг нүүр хувиргагч"
- "Шилдэг тайз засал" зэрэг зургаан номинацид тэргүүлсэн ч "Шилдэг кино"-ны шагналыг "Spotlight" хүртлээ.
Хэдийгээр 1970-аад оны уран бүтээлийн шинэчилсэн хувилбар "Mad Max: Fury Road" Академийн шагналыг түүсэн боловч, интернет ертөнц, кино сонирхогчид ихэнх нь Леонардо Оскар авсанд хамгийн ихээр баярлаж байна.
"Оскар"-ын кино наадмын шилдгүүдийг тоймлон хүргэж байна.