88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтын рейтинг өмнөх онуудтай харьцуулахад буурсан гэж олон улсын судалгааны “Нильсен” компаниас мэдээллээ.
Тус компанийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар сүүлийн долоон жилд болсон ёслолын ажиллагаанаас хамгийн муу рейтингтэй байсан нь энэ оны Оскарын ёслол байжээ.
Гурван цаг 30 минут үргэлжилсэн ёслолын ажиллагааг Америкийн АВС телевиз шууд дамжуулсан бөгөөд судалгаагаар 23.4 хувийн рейтингтэй гарчээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ нь 6.4 хувиар бага үзүүлэлт юм.
Оскарын ёслолын ажиллагааны нэр хүнд ийнхүү унах болсныг шинжээчид хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлаж байна. Үүнд Америкийн кино академи энэ онд арьс өнгөний үзэлтэй холбоотой шуугианд өртсөн. Үүнтэй холбогдуулан ихэнх үзэгчид Оскарыг үзэхээс татгалзан, бойкот зарласан гэж шинжээчдийн зарим нь үзэж байна.
Тэгвэл нөгөө хэсэг нь рейтинг унах шалтгааныг хөтлөгчийн сонголттой холбожээ. Энэ жилийн Оскарын ёслолыг хөтөлсөн жүжигчин Крис Рок олон нийтийн дунд тийм ч алдартай биш, кинонд ч тоглохоо больсон гэв.
Нэвтрүүлгийн рейтинг унаж байгаа ч түүний дундуур нь гарах зар сурталчилгааны зардал өссөн байна. Энэ онд Оскарын ёслолын ажиллагааны дундуур гарсан зар сурталчилгааны 30 секунд нь 2.2 сая ам.доллароор үнэлэгдэж шинэ дээд амжилт тогтоожээ.
Ёслолын ажиллагааны дундуур ойр ойрхон зар сурталчилгаа гарсан нь үзэгчдийг үргээх бас нэгэн шалтгаан гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: ВВС