88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "Шилдэг богино хэмжээний анимейшн кино" номинацид Чилийн уран бүтээлчдийн "Bear story" хүүхэлдэйн кино Оскарын шагнал хүртсэн юм.
"Баавгайн түүх" богино хэмжээний хүүхэлдэйн киноны найруулагч Габриель Осорио Варгас өвөөгийнхөө амьдралын түүхээс сэдэвлэн энэхүү бүтээлээ хийжээ. Түүний өвөөг мөн адил Габриель Осорио гэдэг байсан бөгөөд Чилийн хувьсгалын дараа тэрээр шоронд хоригдож, гэр бүлээсээ хагацсан байна.
Найруулагч энэхүү бүтээлээрээ хүн төрөлхтөн ан амьтантай хэрцгий харьцаж байгааг харуулахаас гадна дэлхийн олон улсад болж буй зэвсэгт мөргөлдөөн дайн дажины улмаас олон хүний алтан амь эрсдэж, олон хүүхэд өнчирч, гэр бүлээсээ хагацаж буйг харуулахыг зорьжээ.