-Гарааны бизнес-
“Монголчууд хийж чаддаг юм байна, болдог юм байна гэдгийг харуулах гэж энэ бизнесийг эхэлсэн. Заавал өндөр үнээр гаднын бүтээгдэхүүн авах шаардлагагүй болчихлоо. Адилхан чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр аваад, үлдсэн мөнгөөр нь өөрт хэрэгтэй зүйлээ авъя л даа, тийм биз” хэмээн ярих энэ эрхмийг Л.Сайжаа гэдэг.
Монголчуудын санаачилж, бүтээж, хийж байгаа шинэлэг санаа санаачилга, бүтээгдэхүүн үйлчилгээг олонд таниулдаг Гарааны бизнес булангийн шинэ зочин.
Олон жил импортын бүтээгдэхүүний бизнес эрхэлсэн тэрээр дэлхийн чанарыг, бүр түүнээс давсан чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилго өвөртлөн эхнэрийн хамт өөрийн бизнесээ эхлүүлжээ.
Энэ бол өтгөн хаталт зогсоох, даралт тогтворжуулах, гэдэс цэвэрлэх, хаван хөөх гээд нэг зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэх чавганы 100 хувь цэвэр жүүс.
Манайд энэ төрлийн бүтээгдэхүүний дийлэнх нь импортоор орж ирдэг. Ус, ундааг бодвол хэрэглээ багатай энэ төрлийн жүүсийг том үйлдвэрүүд хийхэд тийм ч тохиромжтой биш байдаг аж.
Сар гаруйн өмнө энэ зорилгынхоо үр шимийг хүртэн анхны бүтээгдэхүүнээ хүлээн авч, худалдаанд гаргаад буй “Алтан чавга” компанийн захирал Л.Сайжаатай ярилцлаа.
-Чавганы жүүсний ач холбогдлын талаар яриагаа эхэлье.
-Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүн бол чавганы жүүс байгаа юм.
Чавганы жүүс өтгөн хаталтад маш сайн нөлөөтэй гэдгийг туршлага дээр үндэслэж онцолмоор байна. Орой унтахынхаа өмнө уувал үр дүнтэй байна гэж хэрэглэж байгаа хүмүүс хэлж байна лээ. Дээр нь хаван хөөнө, гэдэс цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байна. Өөрийн дуртай жүүсээ уугаад түүгээрээ дамжуулаад хортой бодисоо гадагшлуулж байна. Идэж ууж байгаа зүйлээрээ өөрийгөө эмчилж байна гэсэн үг.
Наад зах нь ундаа, усныхаа хэрэглээг гаднаас авахаа больмоор байна
-Анх яагаад энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийдэв?
-Эхнэр маань 2006 онд хүүхэд төрүүлсэн юм. Түүнээс хойш өтгөн нь хатах гэдэг том асуудал тулгарсан. 2-3 хоног өтгөнөө гаргаж чадахгүй, клизм хүртэл тавиад нөлөөлөхгүй байсан юм. Тэгж байгаад Америк, Германаас оруулж ирдэг чавганы жүүс хэрэглээд үр дүнгээ өгсөн.
Тухайн үед энэ төрлийн бүтээгдэхүүнийг бизнес болгоё гэж бодоогүй л дээ. Харин хоёр жилийн өмнө АНУ, Германаар бид хэд явж байхдаа түүхий эдийг нь судалсан. Би сантехникийн инженер, эхнэр маань хүнсний технологич мэргэжилтэй. Бид өмнө хүнсний төрлийн бизнес эрхэлж байсан учраас Германы дэлхийд алдартай групптэй очиж уулзаад манайд түүхий эд нийлүүлж болох эсэх талаар асуусан.
Ингэхдээ импортоор орж ирж буй чавганы жүүсний үнийг боломжтой бол хоёр дахин буулгах зорилго тавьж байгаагаа илэрхийлсэн. Яг адилхан чанар, стандартыг хоёр дахин бага үнээр гэсэн үг. Боломжтой гэвэл сав баглаа боодол бүх зүйлийг олон улсын стандартад нийцсэн байхаар хийнэ гэж хэлсэн.
Яг адилхан чанар, стандартыг хоёр дахин бага үнээр гэсэн үг
Жилийн өмнөөс энэ яриа маань ажил хэрэг болж сар бүр дээж ирж, амталгаа хийсээр эцсийн бүтээгдэхүүн дээрээ тогтсон. Үнэ мөнгөн дээрээ тохиролцоод наймдугаар сард эцсийн байдлаар хамгийн тааламжтай амтыг сонгоод Германд захиалж хийлгэсэн. Ингээд одоо бидний үйлдвэрлэж байгаа жүүс гарахад бэлэн болсон. Уухад яг л чавга. Шингэн чавга гэсэн үг.

-Анхны бүтээгдэхүүн гарах хүртэл олон үе шатыг туулсан байх. Бүтээгдэхүүний дээж бэлэн боллоо гэхэд үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажиллах хүч гээд олон асуудал бас бий. Яг хэзээ сав баглаа боодол бүрэн анхны бүтээгдэхүүнээ гар дээрээ авсан бэ?
-Арваннэгдүгээр сараас тоног төхөөрөмж угсралт, шошго, дизайн гээд зүйлсээ бэлдэж эхэлсэн. Оны өмнө бүтээгдэхүүнээ гаргая гэсэн ч барсангүй. Тэгээд л эхний савалгаа нэгдүгээр сарын 26-нд явж, цагаан сарын өмнө худалдаанд гарч эхэлсэн. Эхнээс нь амталгаа хийж, томоохон сүлжээ дэлгүүр, супермаркетуудаар худалдаалж эхлээд байна. Номин, Оргил, Боса, Макс, Сансар, Миний дэлгүүр гэх мэт сүлжээ дэлгүүрүүд маш нааштайгаар хүлээн авсан.
Энэ хэдэн хүнээ цалинжуулаад өөртөө бас цалин авчихвал тэгээд л цаашаа яваад байна гэж боддог
-Бизнес эхлэхээсээ өмнө зах зээлийн судалгаа хийсэн байх. Манайд танайхтай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар байдаг уу?
-Чавганы 100 хувийн жүүс гаргаж байгаа компани байхгүй. Чавганы цай ч юм уу 5-10 хувийн проценттой бүтээгдэхүүн бол байгаа. Зарим чавганы жүүс уухад тааламжгүй байх нь бий. Сортоосоо шалтгаалаад өөр байдаг. Манайх бол их зөөлөн амттай. Хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн хийж байгаадаа сэтгэл өег, эрч хүч авч байна. Бид анхнаасаа л хамгийн сайныг нь Монголд хийнэ л гэсэн бодол өвөртөлж явсан. Монголчууд юмыг хийж чаддаг болсон байна. Наад зах нь ундаа, усныхаа хэрэглээг гаднаас авахаа болчих жишээтэй. Технологи байна, нөү-хау байна.
-Анх санал тавиад явж байхдаа импорт бүтээгдэхүүний үнийг хоёр дахин багасгах зорилго тавьж байсан гэсэн. Энэ зорилгодоо хүрчихсэн гэсэн үг үү.
-Хүрсэн. Манай бүтээгдэхүүн хоёр төрлөөр гарч байна. 473 граммтай нь 3300-3500, 70 граммтай уутан савлагаатай нь нэг ширхэг нь 850 төгрөгөөр зарагдаж байна. Хайрцагтаа 10 ширхэг байдаг. Ижил төрлийн импортын бүтээгдэхүүн манайхаас бараг хоёр дахин өндөр үнэтэй худалдаалагдаж байна. Манайх нэг осолтой нь гаднаас түүхий эд худалдаж авдаг учраас валютын ханшийн өсөлт их нөлөө үзүүлдэг. 100, 200 төгрөгөөр нэмэгддэг тогтворгүй болохоор бас их хэцүү. Гэхдээ импортоор орж ирж байгаа жүүснүүдийн үнэ валютын ханшаа дагаад өсчихдөг учраас ямар ч тохиолдолд импортын бүтээгдэхүүнээс хоёр дахин хямдхан байх боломж бий.
Хугацаа уртсах тусам л хүнсний аюулгүй байдал талаасаа сайн биш гэж ойлгож болно
-Танай бүтээгдэхүүний хадгалах хугацаа зургаан сар юм байна. Ижил төрлийн бүтээгдэхүүн хоёр жил хүртэл байдаг шүү дээ. Яагаад хадгалах хугацаа нь бага байгаа юм бэ?
-Үйлдвэрээ эхлэхэд Германчууд ирж бүх технологи, зааварчилгааг өгөөд явсан. Ямар ч хольцгүй бол энэ төрлийн бүтээгдэхүүнийг зургаан сар хадгалах боломжтой гэж байсан. Импортын жүүснүүд хоёр жилийн хугацаатай байна л даа. Тэгэхээр нь манайх хугацаагаа яагаад хоёр жилээр байлгаж болохгүй юм бэ гэж герман мэргэжилтнүүдээс асуусан. Тэгэхэд “Та эндээ үйлдвэрлэж учраас зургаан сар байх ёстой. Ямар ч тохиолдолд зургаан сараас дээш хадгалж байвал ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн орсон гэсэн ойлголт төрдөг” гэж байсан. Хугацаа уртсах тусам л хүнсний аюулгүй байдал талаасаа сайн биш гэж ойлгож болно.
-Анхныхаа бүтээгдэхүүнийг гар дээрээ аваад, дэлгүүрүүдэд ч түгээгээд эхэлчихсэн байна. Таны цаашдын зорилгын талаар асуумаар байна?
-Энэ хэдэн хүнээ цалинжуулаад өөртөө бас цалин авчихвал тэгээд л цаашаа яваад байна гэж боддог. Хамгийн гол нь кайф байна шүү дээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн импортын бүтээгдэхүүнийг орлолоо гэхэд сардаа 5-10 мянган ширхэг борлогддог. Тэгэхээр том үйлдвэрүүдийн хувьд эрсдэлтэй. Манайх шиг бага үйлдвэрүүд л энэ орон зайг нөхөх боломжтой. Өрхийн бизнес маягийн л даа. Угаасаа чавганы жүүсний зах зээл бага талдаа. Ундаа, ус шиг хэрэглээтэй биш л дээ. Одоохондоо би ашиг хараагүй. Хүний эрүүл мэндэд тустай, тэр дундаа өндөр үнэтэй орж ирдэг бүтээгдэхүүнийг ядах нь ээ тал үнээр нь үйлдвэрлээд хүргэчих юмсан гэсэн бодолтой явна. Цаашдаа өргөжнө гэж бодож байна.

-Урдаа тавьсан зорилгодоо бага ч болов хүрсэн хүний хувьд шинээр бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст хандаад зөвлөгөө өгөөч.
-Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг бий. Заавал том үйлдвэр байгуулах гэж зүтгэх хэрэггүй. Боломжтой бол ахуйн хэрэглээнээс эхлээд л дор бүрнээ бид өрхийн үйлдвэрлэлийг явуулж чадах юм бол бидэнд боломж байна. Хамгийн чухал нь чанар. Хямд байлгах дээр нь чанартай байлгахыг хамгийн том зорилгоо болговол аяндаа болно л гэж боддог. Манай хүн ам бага. Гэхдээ орчиндоо таарсан бизнес зөндөө байна. Ажил бол их байна. Зүтгээд бай л гэж хэлнэ дээ.
“Алтан чавга” компани захиралтайгаа нийлээд зургаан ажилтантай. Ажилчид нь 450-650 мянган төгрөгийн цалинтай. Тус компанид 2015 оны арваннэгдүгээр сарын 26-наас тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа механикч Б.Дүгэрсүрэн гэхэд л сард 600 мянган төгрөгийн цалин авдаг байна.
Өмнө нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан тэрээр “Олон хүн мэддэг болоод захиалга их болоод ирвэл ээлжтэй болоод цалин мөнгө маань ч өсөх байх” хэмээн сэтгэл хангалуун ярьж байсан юм.
Та “Алтан чавга” компанийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж фэйсбүүк хуудсаас нь авах боломжтой.
Мөн GoGo мэдээний агентлагийн ГАРААНЫ БИЗНЕС буланд өөрийн шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахыг хүсвэл 11-326590 дугаарын утсаар холбогдоорой.