Монгол эмэгтэйчүүд юу хүсдэг вэ?


2017-03-08 11:40 GMT+8

Эмэгтэйчүүд... Энэ бол аль ч нийгмийн нэг хэсэг байсаар ирсэн хоёр зүйлийн нэг тал нь. Тэдний дуу хоолойг сонсох, эрхийг нь хамгаалахыг сануулсан өдөр жилд ганц тохиодог ч тэд дор бүрнээ өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг үргэлж тээн амьдарч байна.

Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болгож охид, бүсгүйчүүдийн Монголын нийгмээс хүсдэг зүйл болон хувь хүний хүслийг Эмэгтэйчүүдийн эрхийг нь хамгаалах өдөрт зориулсан фото нийтлэлээр дамжуулан хүргэж байна.

Э.Шүрэнцэцэг. Хоёр хүүхдийн ээж тэрээр эрүүл цэнгэг агаарт хүүхдүүдээ санаа амар салхилуулахыг хүсдэг.

С.Байгалмаа. “Хаан” банкны теллер. Хүмүүсийг соёлтой, хүлээцтэй, бие биенээ хүндэлдэг байгаасай гэж тэр хүсдэг.

Ц.Алтанзул. 'Chicco' эмийн сангийн эм зүйч. Тэрээр хүмүүс өөрсдийгөө хайрладаг байгаасай гэж хүсдэг. Учир нь өөрийгөө хайрладаг хүн аз жаргалтай амьдардаг гэж тэр боддог.

Э.Саранхөхөө. Чөлөөт бөхийн спортын мастер тамирчин.  Тэр энэхүү спортоор зургаан жил хичээллэжээ. Хүүгийнхээ төлөө гэсэн сэтгэлээр хурцлагдаж яваа энэ бүсгүй их спортод том амжилт гаргахыг хүсдэг.

Г.Гуамарал. Нийслэлийн 33-р дунд сургуулийн ахлах ангийн сурагч. Тэр ирээдүйд чадварлаг жүжигчин болохыг хүсдэг.

н.Мөнхцэцэг. Тэр их хотын залуусыг боловсон найрсаг, бие биеэ хүндэлдэг байгаасай гэж хүсдэг.

М.Алтантуяа.  Нийслэлийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан. Тэр жолооч нарыг илүү соёлтой боловсон болоосой, машиныхаа цонхоор тамхиныхаа иш, хогоо бүү хаяасай гэж хүсдэг.

Г.Мөнгөнзул. “Атибус” ХХК-ий жолооч. Тэр тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буй иргэдийг соёлч боловсон, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж байгаасай гэж хүсдэг.

Б.Ариунсанаа. МУБИС-ийн оюутан. Тэр ирээдүйд сайн боловсон хүчин бэлтгэх чадварлаг багш болохыг хүсдэг.

Б.Лхамтогтох. “Цэгц” ХХК-ий алба хаагч. Тэр Монголын нийгмийн бүхий л тогтолцоог шударга байгаасай гэж хүсдэг.

Б.Болортуяа. “Энхжин” эмэгтэйчүүдийн эмнэлэгийн эмч. Тэр охид бүсгүйчүүдийг эрүүл мэндийн мэдлэгээ улам сайжруулж, өөрсдөдөө илүү их анхаарал тавиасай гэж хүсдэг

Г.Энхзаяа. Оёдолчин, засварчин. Тэр Монголын ард түмнийг эв найртай, эрүүл энх байгаасай гэж хүсдэг.

Ц.Батжаргал. Нийслэлийн 33-р дунд сургуулийн Биологийн багш. Тэр хойч үе, залуу хүүхдүүд соёлтой боловсон иргэн болж төлөвшөөсэй гэж хүсдэг.

Ц.Алтанцэцэг, Т.Цолмон, З.Нарантуяа. “Марал” зоогийн газрын тогооч нар. “Монголын бүх эмэгтэй аз жаргалтай, сайн сайхан байгаасай гэж хүсэж байна”

Д.Нина. “Улс орон маань илүү тайван сайхан болоосой гэж хүсдэг”

А.Мөнхсувд. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах байцаагч. Тэр Монгол улс амар тайван, иргэн бүр эрх үүргээ мэддэг байгаасай гэж хүсдэг.

Ц.Дэлгэрмаа, М.Мөнхсайхан. Нийслэлийн 23-р дунд сургуулийн сурагчид. Тэд хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Мөн охид зөв боловсон биеэ зөв авч яваасай гэж хүсдэг.

Б.Номин-Эрдэнэ. “Sun Dance” бүжгийн клубын бүжигчин. Тэр хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, өөрт хэрэгтэйгээр өнгөрүүлээсэй гэж хүсдэг.

Б.Намуун. “Сансар” супермаркетийн угтагч. Тэр идээдүйд ажилдаа амжилттай, сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг.

Гэрэл зургийг Б.Нямдарь, О.Золжаргал
 

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 19 санал өгсөн байна.

Дээшээ