“Ээж нь хорих ангид байдаг, аав нь өөр ханьтай болоод яваад өгсөн, эмээтэйгээ амьдардаг М охин хоёр ч удаа амиа хорлох гэж оролдож байсан” гэж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нийгмийн ажилтан ярьсан юм.
Тэрхүү охин хичээл сурлагадаа сайн ч гэлээ байнга үглэдэг эмээ, эцэг эхгүй өнчин нэгэн гэх ойлголт нь түүнийг зовоодог байжээ. Тиймээс өөрийгөө гэмтээн амиа егүүтгэх гэж нэг бус удаа оролдсон нь тэр аж.
М охин эхний удаад сургууль дээрээ амиа хорлохыг завджээ. Харин үүнээс болж түүний ангийн багш, хичээл орж байсан багш, нийгмийн ажилтан гээд нийт гурван хүн цалингийнхаа тодорхой хувийг хасуулсан гэнэ. М охиныг амиа хорлох гэлээ гэж аав нь гар хүрсэн байна. Мөн бие нь гайгүй болж хичээлдээ ирсэн өдөр нь нийгмийн ажилтан нь дуудаж “Чамаас болж сургуулийн нэр хүнд уналаа. Бас чамаас болж гэмгүй гурван хүн шийтгүүллээ” хэмээн загнажээ. Өөрөөс нь болж л бүх муу зүйл болсон мэтээр загнуулсан тэрээр хоёр дахь удаагаа амиа хорлох гэж оролдсоны дараа эмнэлэгт хүргэгдэж азаар амьд үлджээ.
Монгол улсад 2013 онд 221 хүүхэд амиа алдсаны 34, 2014 онд 281 хүүхэд амиа алдсаны 32, 2015 онд 244 хүүхэд амиа алдсаны 52-ыг тус тус амиа хорлолтын шалтгаан эзэлжээ.
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйч С.Энхчимэг “Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд амиа хорлох тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь тэдний гэр бүлийн харилцаа, найз нөхдийн харилцаа, цахим сүлжээний хэт хэрэглээнээс үүдэх сэтгэл гутрал зэргээс болж байна. Нэн ялангуяа гэр бүлийн харилцаа буюу төрсөн эсвэл хойд ээж, аавтайгаа тааруу харилцаатай байснаас үүдэлтэй байдаг. Өнгөрөгч онд хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралын шалтгааны 53 хувийг гэр бүлийн харилцаа, 25 хувийг найз нөхөд тэр дундаа үерхлийн харилцаа, 10 хувийг хичээлдээ тааруу байдал, үлдсэн хувийг бусад гэсэн хэсгүүд эзэлсэн үзүүлэлт гарсан” хэмээсэн юм.
Дээрх баримтаас үзэхэд Монгол улсад хүүхдүүдийн амиа хорлох шалтгааны дийлэнхийг тэдний гэр бүл, эцэг эхийн таарамжгүй харилцаа эзэлдэг байна.
АНУ-Д “ШАР ТУУЗ” ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ
Зуун мянган хүн тутамд тооцогдох амиа хорлолтоороо дэлхийд зургадугаарт ордог АНУ-ын хувьд 1994 оноос хойш “Шар тууз” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг үнэгүй өгч, амиа хорлохоор төлөвлөж буй нэгэнд туслах, мөн нийгэмд амиа хорлох явдлыг бууруулахад чиглэгддэг аж.
Тэд нийт 1 сая 500 мянга гаруй өсвөр насны хүүхдэд хүрч ажиллажээ. Ингэхдээ утсаар сэтгэлзүйн зөвлөгөө өгч шаардлагатай бол гэр бүлийнхэнтэй нь биечлэн уулзаж тулгарч буй асуудлыг нь шийдвэрлэдэг байна. Тэд гэр бүлд чиглэсэн сэтгэлзүйн үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой аж. Мөн 5000 гаруй сургуульд сургалт зохион байгуулжээ.
Тэдний үйл ажиллагааны ачаар 2000 онд амиа хорлолтоороо дэлхийд гуравт ордог байсан АНУ гурван алхам ухарч 2015 онд зургадугаарт оржээ.
ХҮҮХДИЙН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДЭД Ч СУРГАЛТ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Манай улсын хувьд Дэлхийн Зөн Монгол ОУБ, Мобиком Корпораци, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар нар хамтран хүүхдийн тусламжийн төлбөргүй утас 108 шугамыг ажиллуулдаг аж. Амиа хорлохтой холбоотой дуудлага ирдэг эсэх талаар асуухад оператор ажилтан “Амиа хорломоор байна гэсэн дуудлага ирдэг. Мөн амиа хорлох үйлдэл хийснийхээ дараа ч залгах тохиолдол байдаг. Бид тухайн үед нь тайвшруулан ярилцахыг хичээж шаардлагатай бол цагдаа дуудаж эргэж холбоотой ажилладаг” гэсэн юм.
Тэднийг сонсох нэгэн байгаа нь сайшаалтай ч дээрх бол зөвхөн утасны л дуудлага, утасны цаанаас л харьцах яриа юм. Амиа алдаж болзошгүй хүүхдүүдэд бодитоор хүрч ажиллах, гэр бүл эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчийн сэтгэлзүйд эерэгээр нөлөөлөх, тэдэнд хүүхэдтэйгээ дотно ярилцаж байхыг сануулах зэрэг үйл ажиллагаа, сургалт хийдэггүй гэсэн үг.
Тиймээс өсвөр насны, аминаасаа уйдаж буй хүүхдүүдэд бодитоор хүрч чадах үйл ажиллагаа манай улсад хэрэгтэй байна. Хүүхдийн Төлөө Үндэсний Газар дээрх утасны шугамыг ажиллуулах үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэдэнд бодитоор хүрч ажиллах, эцэг эх гэр бүлийн гишүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарыг сургалтанд хамруулах, гэр бүлийн харилцааг нь бусад нийгмийн ажилтнуудын тусламжтайгаар сайжруулах гээд олон ажлын үр дүнд хүүхдүүдийн аминаасаа уйдах сэтгэлгээ багасах болно.