Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар "Чинбаагийн аяз хөгжмүүд хүний дотоод сэтгэл рүү илүү өнгийсөн, түүнээс хайрын өөдрөг, нинжин, зөөлөн аялгуунууд гардаг юм болов уу гэж боддог" хэмээн "Ромео Жульетта" жүжгийн хөгжмийн талаар ярьжээ.
Хөгжмийн зохиолч, СТА Б.Чинбат чин хайрын түүх болсон энэхүү сонгодог жүжгийн хөгжмийг цомог болгон гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл жүжгийн хөгжмийг жүжигтэй хэрхэн хослуулан бичсэн талаарх сонирхолтой нэвтрүүлгийг хүргэж байна.
Тус нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Б.Чинбат, найруулагч Н.Наранбаатар, найруулагч Ч.Түвшин, АЖ Д.Цэрэндагва, өрлөг эх гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Ромеод тоглосон жүжигчин Б.Шинэбаяр болон бусад дуучид хөгжимчид ярилцлага өгчээ.
Хөгжмийн зохиолч Б.Чинбат "Би Драмын театрт уран бүтээл туурвиж үзэх юм сан гэсэн битүүхэн хүсэл маань биелсэн. Энэ нь миний амьдралд, хөгжмийн зохиолч хүний хувьд хэзээ ч мартагдахааргүй үе мөч байлаа" гээд "гэрэлтүүлгийн өрөөнөөс би нулимсаа арчиж, сэтгэл нь огшсон, жүжгэнд автаж байсан үзэгчдийн олон дүр зургийг харж байхдаа үнэхээр хамтын бүтээл болж чаджээ гэж бодож байсан. Энэ бол уран бүтээлч хүний хамгийн аз жаргалтай мөч юм" гэлээ.
Хөгжмийн зохиолчдын холбооны дэд ерөнхийлөгч Б.Ганпүрэв "Түүний хөгжим дотор амьд эгшгүүд орсон. Хийлийн тансаг аялгуу мөн Чинбаагийн дотоод мэдрэмжээр дамжуулаад Шекспирийг орчин үед оруулж ирж байгаа өнгө аялгуу нь Монголд үнэхээр шинэ үе авч ирж байгааг илэрхийлж байна" гэлээ.
"Ромео Жульетта" сонгодог жүжгийн хөгжим хэрхэн бүтсэн талаарх нэвтрүүлгийг хүлээн авна уу.
Энэхүү цомгийг дижитал хэлбэрээр гарган дэлхий даяар суух монголчууддаа зориулан онлайн дэлгүүрүүдээр худалдаалж байна. Тухайлбал, CDBABY дэлгүүрээс та татан авч сонсох боломжтой юм.