“Оюутолгой”-н хувь нийлүүлэгч “Rio Tinto” группийг долоон жил удирдсан гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолш ирэх долдугаар сарын 1-нд гавьяаныхаа амралтыг авч, харин тус группийн Зэс, нүүрсний группийн захирал Жан-Себастьян Жак түүний халааг авах нь. Албаны тушаалын энэхүү сэлгээг аажим хийхийн тулд өдгөө Ж.С.Жак компанийн ТУЗ-д нэгдэж, гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах аж.
“Rio Tinto”-ийн гүйцэтгэх хороонд нэгдээд гурван жил гаруй болж буй тэрбээр дэлхийн таван тивд, таван төрлийн таваарын төсөл, үйл ажиллагааг удирдаж байсан ба зэс, нүүрсний бизнест төвлөрөн ажилласан туршлагатай. Харин түүнээс өмнө Ж.С.Жак “Tata Steel” зэрэг уул уурхайн томоохон компанийн Европ, Зүүн Өмнөд Ази, Энэтхэг болон АНУ дахь төслүүдэд, хөнгөн цагаан, боксит, гангийн салбарт ажиллажээ.
Харин Зэс, нүүрсний группийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр компанийн ТУЗ Крис Солсбериг томилжээ. Дашрамд дурдахад, гүйцэтгэх ерөнхий захирлын албан тушаалд ажиллах хугацаандаа Ж.С.Жак 800 мянган фунт стерлингийн үндсэн цалин авах аж. Харин долдугаар сард цалин нь жилд 1.08 сая фунт стерлинг болж өсөх юм байна.
Б.Өсөх