Шинэ оны анхны уралдаан эхлэх цаг болжээ. Австралийн Мельбурнд ердөө хоёрхон хоногийн дараа улирлын нээлт болно. Уламжлал ёсоор улирлын өмнөх халуун ярианууд дэгдсээр. Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдээс хүргэе.
- Заубер ажилчдынхаа 2-р сарын цалинг тавьжээ. Тэд санхүүгийн асуудлаас болж эхний гараанд оролцох эсэх нь бүрхэг болоод байсан юм. Гадаадаас нэгэн спонсорын мөнгө орж ирснээр асуудал шийдэгдсэн байна.
- Луис Хамилтон хамгаалалтын шинэ төсөл болох Хало системийг Формула 1-ийн бүх үеийн түүхэн дэх хамгийн муу ажиллагаа гэж шүүмжлээд байсан. Тэгвэл дэлхийн аварга асан Жон Сюртис түүнийг үгүйсгэжээ. “Хэрэв тэр үед ийм систем байсан бол би хүүгээ алдахгүй байсан, Луис дэлхийн аваргын хувиар ингэж ярих буруу” гэж. 7 жилийн өмнө түүний хүү 18 насандаа уралдааны үеэр өөд болсон юм.
- Италийн гран при ирэх жил тэмцээний хуваариас хасагдаж мэдэх нь. Энэ жил дуусч байгаа гэрээгээ 2 тал сунгаагүй хэвээр. Формула 1-ийн удирдлагууд Монцагийн дэд бүтцэд шинэчлэл хийгдэхгүй байна гэж үзэж байгаа бол энэ асуудлыг хариуцдаг СИАС компани “Тэд өөрсдөө маркетингаа муу хийж байна, бид өнгөрсөн улирал 1,5 сая еврогийн алдагдалтай гарсан. Бид замаа үргэлж засахыг хичээдэг” гэжээ.
- Дэлхийн 3 удаагийн аварга Ники Лауда энэ жилийн тулааныг илүү сонирхолтой болно гэсэн байна. Түүнийхээр гол өрсөлдөөн Мерседес болон Феррари багуудын дунд явагдах аж. Мерседесийн Хяналтын зөвлөлийн дарга тэрбээр “Бид бэлтгэлээ маш хийсэн учраас тэднээс 30 хувийн өмнө явж байгаа. Гэхдээ жаахан алдаа гаргахад л энэ амжилт талаар болно” гэж анхааруулсан байна.
- Ферраригийн өмнөөс 2 дахь улиралдаа уралдах гэж байгаа Сэбастиан Фэттель ер бусын зоримог байгаа бололтой. Формула 1-ийн түрүү улаан өнгөтэй машинд буцаж ирэх ёстой гэж шийдмэгхэн дуугарчээ.
- Форсе Индиа багийн жолооч Нико Хюлкенбергийн нэр байн байн Ферраритай холбогддог. Гэвч тэрээр энэ бол хэвлэлийнхний сенсаац гэдгийг баталсан байна. Тэрээр 2017 он хүртэл багтайгаа гэрээгээ сунгачихаад байгаа.
- Улирал эхлэхийн өмнөхөн Заубер багийн техникийн захирал Марк Смит ажлаасаа гарчээ. Шалтгаанаа гэр бүлийн асуудал гэж ярьж. Тэд оронд нь шинэ хүн авах уу гэдэг нь хариултгүй хэвээр. 2012 оноос эхлээд Смитийг ирэх хүртэл Заубер энэ орон тоогүйгээр ажиллаж байсан удаатай.
- Рено Канадын залуу од Ничолас Латифиг туршилтын жолоочоор авчээ. Түүнийг гран пригийн Байрлал тогтоох уралдаанд гаргаж үзэх гэнэ.
- Виллиамс Шотландын Пол ди Рестаг нөөц жолоочоор авчээ. Тэр өмнө нь хангалттай туршлага хуримтлуулсан тамирчин. 2011-2013 онд Форсе Индиа багийн төлөө 58 удаа уралдахдаа 121 оноо авсан аж.
- Ники Лауда Формула 1-ийн босс Берни Экклестоуныг асуудлыг дотооддоо ярьж байхыг сануулжээ. Хоорондоо ярихгүйгээр гадагш гарах нь сайн хэрэг биш гэсэн байна. Формула 1-ийн багуудын санхүүгийн байдал хүнд байгаа ч үүнийг гадагш зарлаад байх нь байдлыг улам муутгана гэжээ.
- Багийн 2-р жолооч нь 1-р жолоочдоо тусалж, түүнийг түрүүлүүлэхийн төлөө байдаг. Гэхдээ Мерседесийн хувьд энэ улиралд өөр байх бололтой. Мотоспортын захирал Тото Волфф багийн хамтрагчид болох Хамилтон Росберг нарыг улирлын түрүүг авахын төлөө хоорондоо өрсөлдөхийг зөвшөөрчээ. Энэ 2-ын хооронд өрсөлдөөн үргэлж байсаар ирсэн. Өнгөрсөн улирлын Америкийн гран прид Хамилтон өөрийг нь замаас шахах гэлээ хэмээн бухимдсандаа Росберг түүн рүү малгайгаа шидэж байсан удаатай.
- Формула 1-ийн дэвжээнд буцаж ирээд байгаа Рено Австралид өөрийн үндсэн өнгө болох шар өнгөөрөө гангарах гэнэ. Саяхан Барселонд болсон тест жолоодлогын үеэр тэд бараг тэр чигээрээ шахуу хар машинаар уралдаж, бүхнийг цочирдуулаад байсан юм.
Ням гарагт ийнхүү Формула 1-ийн фэнүүдийн нар гарах нээ. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Аль нь дийлэх бол. Мөнгөн сум уу, улаан машин уу?
Эх сурвалж: www.sportbild.de, www.sport1.de