Алдаатай сурах бичиг хэвлэгдсээр байх уу

Сэтгүүлч О.Ариунбилэг

2016-03-25 08:30 GMT+8

“Хурц өнцөг” ярилцлагын булан сурах бичгийн агуулга, түүн дотроо “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийн асуудлыг хөндөн “Адмон” компанийн захирал Р.Энхбаттай ярилцсан билээ.

Ярилцлагад бэлтгэх зуураа “Иргэний боловсрол” хичээлийн I-V ангийн сурах бичгүүдтэй танилцлаа. Үр хүүхдийнхээ зөвхөн хоол, хувцсыг анхаарагч эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ оюун ухааны хөгжлийг сургуульд нь бүрэн даатгажээ. Гэрийнхээ даалгаврыг хийх гэсэн хүүхдүүдээ “өөрөө мэдээд хий” гэчихээд өөрсдөө зурагтаа үзээд, утсаа оролдоод суух нь түгээмэл үзэгдэл. Тэгэхээр хүүхдүүд маань юу сурч, хэрхэн оюун ухаанаа хөгжүүлж байгааг бид бараг л мэдэхгүй гэсэн үг.

Харин сурах бичгийг хэвлэдэг “Адмон” компани “Иргэний боловсрол” сурах бичигт байгаа алдаа мадгуудыг нягтлаад “нийт 288 хуудсанд алдаа байгаа тул засварлаж өгнө үү” гэсэн хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлсэн байна. Харамсалтай нь, 2014 онд явуулсан хүсэлтэд ямар ч хариу ирэлгүй 2015-2016 оны хичээлийн жилд алдаатай хэвээр хэвлэгджээ.

"Адмон" компаниас "Иргэний боловсрол" сурах бичигт хийсэн засварын хэсгээс

"Адмон" компаниас "Иргэний боловсрол" сурах бичигт хийсэн засварын хэсгээс

БСШУЯ-наас 2016 онд дээрх номуудыг дахин хэвлүүлэхээр тендерийн урилгадаа оруулан зарласан байна. Мөн хэвлэлийн компаниудад өгсөн тодруулга хүргүүлэх тухай албан бичигтээ “Сурах бичгийн эхэд ямар нэгэн засвар өөрчлөлт оруулахгүй” гэдэг үгийг цагаан дээр хараар бичжээ.

БСШУЯ-наас илгээсэн 2016-2017 оны сурах бичиг хэвлэх тендэрийн урилга

“Адмон” компани энэ талаар УИХ-ын даргад хүсэлтээр уламжилсан байна. УИХ-ын тамгын газраас БСШУЯ-нд арга хэмжээ авах хүсэлтийг илгээжээ. Гэтэл ямар ч хариу байсангүй.

“Хурц өнцөг” ярилцлагын буланд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр болон түүний багийг урьж, энэ талаар “Адмон” компанийн захирал Р.Энхбат болон багтай нь мэтгэлцэхийг хүссэн юм.

"Хурц өнцөг" ярилцлагын булангаас илгээсэн урилга

Харин БСШУЯ-ны Хэрэгжилтийн багийн ахлагч С.Батсүх бидэнд дараах хариуг ирүүллээ.

Хэрэгжилтийн багийн ахлагч С.Батсүхийн өгсөн хариуӨгүүлбэрүүд нь ямар ч цэггүй, үг үсгийн алдаатай тус хариуг С.Батсүх дарга өөрөө бичсэнд эргэлзэж, мэйл хаягийг нь асуутал яах аргагүй мөн байлаа. Тэрээр энэ өдрүүдэд Баян-Өлгий аймагт сургалтаар явж байгаа аж.

Харин Р.Энхбат захирал “надад ямар ч хариу, тайлбар ирүүлээгүй” хэмээсэн юм.

Ингээд Л.Гантөмөр сайд, С.Батсүх дарга нар хөдөө орон нутагт ажиллаж буй тул өөрсдөөс нь хариу авч чадсангүй.

Гэвч бидний сурвалжлага дуусахгүй. Бид сурах бичгүүдэд ямар алдаа мадаг байгааг цувралаар хүргэсээр байх болно.

Ашигласан материал: Боловсролын яам, "Иргэний боловсрол" сурах бичиг

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ