Бид ер нь их парадокс сэтгэлгээтэй ард түмэн юм. Ганц дайчин ганцаардахгүй гэсэн үг байдаг боловч ганц мод гал болдоггүй гэх үг ч бий. Мэдээж хэрэг ямар ч нөхцөлд дасан зохицох өндөр чадвартай учраас мэргэн үг нь хүртэл ийм эсрэг тэсрэг байдаг биз.
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, барууны соёл нэвтрэхийн хэрээр зөвхөн бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөөд зогсохгүй, ажиллах арга барил, бизнес эрхлэх байдал өөрчлөгдөх болжээ. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд өмнө нь огт байгаагүй Гарааны бизнес гэх ойлголт бий боллоо.
Шинэ санаа, мундаг шийдэл өвөртөлсөн залуус ямар том амжилтад хүрч, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж болохыг харуулж байна. Гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэхэд бусдын тусламж тэдэнд шаардлагагүй. Гол нь шийдэл, санаа хоёроо олчихсон байхад хөрөнгө оруулалт аяндаа босоод ирнэ.
Гэхдээ Монголд Гарааны бизнес эрхлэгчдийг нэгтгэх, олонд таниулах ажлыг хамгийн сайн хийсэн нь СтартАп Монгол ТББ. 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш 400 гаруй компанийг нэгтгэж, төсөл хөтөлбөрт хамруулан, сургалт зохион байгуулсаар өдийг хүрчээ.
Энэ хугацаанд “Community” буюу хүчтэй бүл, идэвхтэй оролцоо хүрээлэл үүсгэх нь бизнесийн гараагаа эхэлж буй хүмүүсийн амжилтад нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл болохыг мэдэж авсан байна. Харин одоо үүний үргэлжлэл болгон “StartUp Membership” хөтөлбөрийг эхлүүлэх гэж байгаа аж.
Энэ сарын 31-ний өдөр хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болох бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ холбоосоор орж үзээрэй.