Эдийн засгийн чуулган 2016 өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх чуулганыг төр засгийн удирдлагууд нээн үг хэллээ. Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын хэлсэн үгнээс харвал бүх зүйл болж бүтэж байгаа, урагшлан хөгжиж байгаа ажээ. Түүн дотор П.Цагаан “Нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 2010 онд 2300 ам.доллар байснаа 2015 онд 4200 ам.долларт хүрч, Монгол Улс нэгэнтээ хамгийн их өртэй, нэн ядуу орнуудын жагсаалтад орох болзлоо хангаж байсан бол эдүгээ дэлхийн дунд орлоготой үндэстний эгнээнд шилжлээ” хэмээн хэллээ.
Энэ үнэхээр бодит үнэн мөн үү гэдэг дээр маргаан үүсэж байна.
ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ХҮН ГЭЖ ХЭН БЭ?
Ямар хүнийг дундаж орлоготой хүн гэж нэрлэх вэ гэдгийг тодорхойлох гээд үзье.
-Тодорхой түвшинд боловсрол мэдлэг эзэмшсэн. Түүнийгээ ахуй амьдралдаа бүрэн ашиглаж чаддаг.
-Ажлын байр нь тогтвор, найдвартай. Орлого нь тогтмол.
-Амьдрах тохилог орон байртай. Үүнд, 21-р зуунд гадаа бие засч, худгаас ус зөөж байгаа гэр хорооллынхныг багтаахад хэцүү. Тухтай амьдрал, тохилог сууц гэдэг ядаж л гэртээ усанд орж ариун цэвэр сахидаг, боловсон ОО-той байхыг хэлнэ.
-Тодорхой хэмжээний хуримтлалтай. Хэдийгээр эдийн засагчид “зарцуулаад үлдсэнийг нь хуримтлуулах бус хуримтлаад үлдсэнийг нь зарцуулах ёстой” гэж сургадаг ч олсон орлого нь өдөр тутмын энгийн зардлаа нөхөж чадахгүй байхад хуримтлуулах талаар саналтгүй. Өдөр тутам үр хүүхдүүддээ жимс, ногоо, мах, сүү цагаан идээг нь өгч чаддаг, өөрөө ч бас амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээд, мөнгө үлдэж түүнийгээ хуримтлуулж чадаж байгаа бол сайн хэрэг. Гэвч хүүхдүүдийнхээ амин дэмийн хэрэгцээг хангаж чадахгүй атлаа хуримтлуулах гээд зовж суудаг бол тийм ч зөв зарцуулалт биш юм.
-Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг авч чаддаг. Таны хүүхэд ханиад хүрлээ гэхэд шуудхан гарч хувийн эмнэлэгт үзүүлээд, эмчийн бичсэн эм, амин дэмүүдийг аптек ороод авчих боломжтой байх. Жилд хүүхдүүдийнхээ шүд болон бусад эрхтэнг үзүүлдэг, өөрсдөө ч бас хагас жил тутам эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлгэдэг байх зэрэг нь үүнд хамаарна.
Гэх мэтээр тогтвортой хэрэглээтэй байх, мэдээллийг саадгүй авдаг байх, нийгмийн хамгаалалд хамрагддаг гээд олон зүйлийг нэрлэж болно. Гол нь дундаж давхаргынхан гэдэг нийгэм, эдийн засгийн аар саар эсвэл хэт том зүйлд санаа зовоод байдаггүй “аз жаргалтай, стрессгүй” хэсэг бүлэг хүмүүс юм.
ДУНДАЖ ДАВХАРГЫНХНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Сүүлийн 2-3 жил хувийн болон улсын байгууллагуудад цомхотгол ихээр явагдсан. Зарим байгууллагууд жирэмсний амралтаа авсан ээжүүдэд ажлаасаа гарах саналыг хүртэл тавьдаг болсон гэнэ. Оффисоо түрээсийн байраар зохицуулдаг хувийн жижиг компаниуд түрээсийн өрөөгөө хүртэл хуваан хэрэглэдэг болсныг тэд ярьж байна. Ялангуяа уул уурхайн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсноос энэ салбарынхан “лааз өшиглөх”-өөс өөр ажилгүй яваа. Барилгын салбар ч хэцүүхэн байдалд орсон. Ингэхээр ажлын байр тогтвортой эсэх нь тун эргэлзээтэй.
Иргэдийн дийлэнх нь өр зээлийн хүүнд дарамтлуулан амьдарч байна. Монголбанкнаас гаргасан судалгаагаар өрхийн зарцуулалтанд хүүгийн төлөлт өндөр хувь эзэлж буйгаас үүнийг харж болно.
Орон байртай болохын тулд урт хугацааны зээлд хамрагдсан иргэдийн дунд өндөр орлоготой иргэдийн эзлэх хувь харин өндөр байгаа юм. Тухайлбал хоёр саяас дээш орлоготой иргэдийн дийлэнх нь орон сууцны зээлд хамрагдаж чадсан бол 1,7 саяас доош орлоготой иргэдийн дийлэнх нь энэ зээлд хамрагдаж чадаагүй байна.
Аливаа улс орон дундаж давхаргаа бэхжүүлж, хүрээг нь өргөтгөхийг эрмэлздэг. Харин П.Цагаан даргын хэлснээр бид энэхүү ажлаа хийж чадсан бололтой. Харин Та юу гэж бодож байна. Энэ бодит үнэн мөн үү. Эсвэл сонгуулийн өмнөх “сэтгэл хөдлөл” үү?
Эх сурвалж ашигласан байдал: Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал “Дундаж давхарга ба эдийн засгийн тогтвортой өсөлт” илтгэлээс хоёр график ашиглав.