“Унших бичиг” хичээлийн цагийг хассанаар “Иргэний боловсрол” хичээл бага ангид орох болжээ.
С.Батсүх, Г.Цэвэлмаа, О.Пүрэв, У.Туяа гэх хүмүүсийн зохиосон уг сурах бичгийн агуулга, алдааны талаар дахин дурдахаас аргагүй.
Түрүүчийн удаад бид үг үсгийн алдаа хэт их байгааг нийтлэлээрээ харуулсан. Энэ талаар БСШУЯ-нд удаа дараа хандсан боловч засвар оруулахгүй байгааг ч өгүүлсэн. Харин энэ удаад “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийн эхүүд түүний агуулгын талаар дурдах гэж байна.
Нэгдүгээр анги буюу зургаан настнуудад зориулсан сурах бичигт “Бүгдээрээ надад хайртай” гэдэг агуулга бий.
Ердөө зургаан настай хүүхдэд арай ахадсан гэмээр энэ агуулгыг хүндэдсэн эсэх талаар Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Туяагаас /зохиогчдын багийн гишүүн/ асуухад “тийм хүнд агуулга биш” хэмээн хариулсан. “Ногоон гэрлээр гарахад дайруулчихдаг юм бол энэ хүүхэд юунд итгэх вэ” гэхэд “ногоон гэрэл бол амьдралын баталгаа биш гэдгийг харуулсан. Хүүхдүүд ойлгодог” гэлээ. Тэгэхээр зургаан настнууд маань “өнөөг хүртэл өөрийн болон бусдын амь нас эрхэм нандин юм байна гэдэг талаар бодож байсан уу” гэдэг асуултанд хариулахаар ангидаа ярилцаж суудаг бололтой. Харин зарим хүн “Иргэний боловсрол” гэдэг хичээлийнхээ нэрийг зургаан настнууд ойлгодог уу” хэмээн ам асуудаг.
“Баадай хүү” гэх бас нэг агуулга бий. Хэвтэж байсан чоно руу очтол алхаад явчихдаг, хонио хотлуулахаар алхаж явсан хүү чонын үүрний дэргэд гэнэт оччихдог, бэлтрэг, хэнз хурга зэрэг амьтад хаанаас ч юм гараад ирдэг гээд логик алдааны талаар ярих ч юм биш. Ингээд эцэст нь эргэцүүлэн бодохоор ярилцах асуулт нь ч тун хүндхэн.
Үүний зэрэгцээ шашны холбогдолтой утга агуулга цөөнгүй.
Бидний сурвалжлагатай холбоотойгоор эрдэмтэн, багш нар бидэнтэй уулзаж байна. МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Ч.Баттулгатай уулзсан юм.
Тэрээр их сургуульд элсэн орж байгаа оюутнуудын монгол хэлний мэдлэг тааруухан байгааг дурьдаад:
-2012 онд монгол хэлний хөтөлбөр боловсруулах багийн хуралд нэг удаа очсон. Эх хэлний сургалт, монгол хэлний хичээл гэж юу байх юм бэ гэдгийг тодорхойлцгооё гэдэг саналаа хэлсэн. Гэтэл үзэл баримтлал яах вэ, сурах бичгийг хэн бичих вэ гэж л ярьдаг. Сурах бичгийг зохиохын тулд суурь судалгаа, үзэл баримтлалаа зөв боловсруулах хэрэгтэй. Үүний дараа бичих асуудал аяндаа шийдэгдэнэ. Гэтэл тэнд бол хэн бичих вэ гэдэг нь л хамгийн гол байдаг юм билээ.
-Сурах бичгийг зохиохдоо эрдэмтэн, профессоруудынхаа судалгаан дээр үндэслэдэггүй гэж үү?
-Би сүүлийн хэдэн жил эх хэлний талаар судалгаа хийж, илтгэл тавьж байна. Минийх бол хэрэглэгдээгүй. Ер нь сурах бичгийн байдлаас харахад судалгаа муутай гэж хэлнэ. Жишээ нь “Би хэн бэ” гэдэг эх бий. Энэ эхийг уншсанаар хүүхэд ёс суртахууны болоод ямар төлөвшил, хүмүүжлийг авч юу ойлгох ёстой вэ. Үгийн сан нь хэрхэн баяжих ёстой юм бэ гэдгийг л асуугаад байгаа юм. Одоогийн сурах бичигт хүүхдүүдэд үгийн баялаг олгох, номонд дуртай болгох ямар ч агуулга харагдахгүй байна. Мөн бүтэн үлгэр байхгүй. Хоорондоо уялдаагүй, орчуулгын гэх мэт алдаа ихтэй.
1983 оны дөрөвдүгээр ангийн “Унших бичиг” сурах бичгээс жишээ авахад доторх эхүүд нь хоорондоо уялдаа холбоо сайтай, маш их судалгаан дээр үндэслэгдсэн болох нь харагдана. Манай шинжлэх ухааны хүрээлэнгүүд аман зохиол судалж байна гээд том том ботиуд гаргаад байгаа шүү дээ. Гэтэл бага насны хүүхэд унших ёстой 50 үлгэр байх ёстой гэдгийг л эхлээд гаргаад ирэх хэрэгтэй мэт. Түүнээс нь сурах бичиг зохиох багууд жишээ аваад явдаг байх нь зүйтэй хэмээн ярьсан юм.
Иргэний боловсрол сурагчдад хэрэгтэй. Гэхдээ утга агуулга, зөв бичгийн дүрэм зэргийг маш сайн хянахгүй бол болохгүй нь ээ. Зохиогчдын болон редакторын багийнхан нарийн судалгаан дээр үндэслэн эхээ боловсруулж, сургалтын хэрэглээнд хэрхэн нийцэж байгааг ашиглалтын явцад давхар хянах зайлшгүй шаардлагатай байна. Эс тэгвэл Монгол хүн бүтээх бага боловсролын суурь “муу” дүнтэй байвал бидний ирээдүй тун бүрхэг болох нь ээ гэдгийг энэхүү цувралаараа дамжуулан хүргэж байна.
Үргэлжлэл бий...
Ашигласан материал: БСШУЯ-ны Хэрэгжилтийн багаас эрхлэн гаргадаг "Иргэний боловсрол" сурах бичгийн хэсгүүд. Давалгаа ТББ-ын материалууд.