Эдийн засгийн чуулганаар яагаад монгол мөрөөдлийн талаар ярилцаж байна гэж үү?
Үнэндээ өчигдөр болсон салбар хуралдаанууд дундаас хамгийн олон бас залуу оролцогчтой нь "Монгол мөрөөдөл" байв.
- Монгол HD телевизийн захирал Ч.Номин
- Хавдар судлалын үндэсний төвийн Бөөр, нойр булчирхайн мэс заслын их эмч, доктор Г.Үнэнбат,
- Сант сургуулийн захирал З.Энхмөнх,
- Харвардын их сургуулийн доктор Б.Батзаяа нар салбар хуралдаанд оролцогчидтой мөрөөдлөө хуваалцсан юм.
Хуралдааныг "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Бямбасайхан удирдан явууллаа. Монгол телевизийн захирал Ч.Номин “Монгол залуус ижил тэгш гараанаас эхэлж, өөрийн хүч хөдөлмөрөөр амжилт олно гэдэгтээ итгэлтэй байх нь Монгол мөрөөдөл” гэсэн бол салбар хуралдаанд оролцогчид социализмын жилүүдэд Монголчууд үндэстэн даяараа нэг ижил мөрөөдөлтэй байсныг онцолж байв. Ингэж бүгд нэг зүг рүү хамтдаа харж чадах нь монгол мөрөөөл мөн гэж томьёолүх нэгэн ч байв.
АНУ-ын Стэнфордын их сургуулийн төгсөгч, Сант сургуулийн захирал З.Энхмөнх монгол залуус том мөрөөдөлтэй болсонд олзуурхаж байв. БСШУЯ дэлхийн шилдэг 100 их сургуульд элсэн суралцах эрх авсан оюутны зардлыг хариуцдаг болсон. Эхний жилүүдэд 4-10 оюутан энэ эрхийг авдаг байсан бол жил ирэх тусам тоо нь өсөж байгаа аж.
Мөн тэрээр "Бид нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдээс шалгалт авахаа зогсоосон. Бүртгүүлсэн хүүхдүүдийг элсүүлж байна. Анхнаас нь шигшиж авсан тохиолдолд тухайн сургуулийн амжилт өндөр гарах нь гарцаагүй" гэв.
Социализмын жилүүдэд Монголчууд үндэстэн даяараа нэг ижил мөрөөдөлтэй байсан.
Б.Батзаяа доктор Америк, монгол залуусын мөрөөдлийн ижил болон ялгаатай талуудыг онцолж байв. Америк оюутнуууд би компанийн захирал болно гэх мэтээр мөрөөдлөө ил тод илэрхийлэн, бусадтай санаагаа хуваалцах дуртай, өөртөө ч их итгэлтэй, мөрөөдлийнхөө талаар бодит төсөөлөлтэй болчихсон байдаг байна. Харин монгол энэ тал дээр бүрэг, өөртөө итгэлгүй хандах нь бий гэнэ.
Хавдар судлалын үндэсний төвийн Бөөр, нойр булчирхайн мэс заслын их эмч, доктор Г.Үнэнбат дөнгөж нэгдүгээр ангид байхдаа эмч, хоёрдугаар ангид ороод мэс заслын эмч болохоор шийдсэн байжээ.Түүний мөрөөдөл монгол хүн эрүүл байх, олон улсын жишигт нийцсэн эмчилгээг эх орондоо авч чадах юм байна.
Энэ салбар хуралдаанд "Монгол мөрөөдөл" клубын гишүүд оролцлоо. Тэд юуны өмнө Оюунтүлхүүр номыг олон нийтийн дунд түгээх, сурталчлах нь зөв гэж үзжээ. Учир нь монгол хүний эзэмших ёстой бүхий л ур чадварыг энэ номонд үгийн сайхнаар товч бөгөөд тодорхой бичсэн байдаг гэсэн юм.
Салбар хуралдааныг удирдан явуулсан "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Бямбасайхан “Бид гурван сая дотроо хөлөө жийлцэх биш харин долоон тэрбум хүний дунд хамтдаа өрсөлдөх тухай ярилцлаа” нэснээр хурлыг хаалаа.