"Эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт салбар хуралдаан эхэллээ.
Хуралдааныг Голомт financial группын гүйцэтгэх захирал Л.Болормаа удирдан явуулж байна. Эхний илтгэлийг Делоит онч компанийн гүйцэтгэх захирал Д.Ончинсүрэн тавилаа.
Тэрээр "Эмэгтэйчүүд эсрэг хүйснийхээ эсрэг тэмцэх биш, тэдний сүр хүчинд дарагдаж байна гэдэг бодлоосоо юуны өмнө салахыг уриалж байна" гэж хуралдааныг эхлүүлэв.
Их Британийн алдарт Ерөнхий сайд, төмөр хатагтай гэдэг нэрээр алдаршсан Маргарет Тетчер "Ажил хийлгэх бол эмэгтэйчүүдийг, их яриулах бол эрчүүдийг сайдаар сонго" гэж хэлсэн байдаг.
Салбар хуралдаанд. чиглүүлэгчээр оролцож байгаа А.Ундраа "Эмэгтэйчүүд эерэг хандлагатай байж, улс төрд буюу парламентад тийм тооны суудлыг өг гэж шаардахаас илүүтэй эхлээд өөрийгөө хөгжүүлэх ёстой" гэсэн байр суурьтай байна.
Тэрээр МАН-ын судалгааны байгууллагыг удирддаг. АНУ-ын Хойд Каролина мужийн их сургуульд цөмийн физикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан юм.
АНУ-д болж буй ерөнхийлөгчийн сунгаанд АН-аас Хиллари Клинтон нэр дэвшин өрсөлдөж байна. Мөн Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд хоёр эмэгтэй өрсөлдөж байгаа аж. Иймд Монгол улс хэзээ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох вэ гэдэг асуулт урган гарна.
Энэ асуултад эдийн засагч В.Ганзориг 80 жилийн дараа гэж хариулав.
Манай эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсролын салбарт олноороо ажилладгийн сацуу шийдвэр гаргах түвшинд ч хүрсэн. Хувийн компаниудад ч энэ үзүүлэлт өндөр байдаг байна. Харин улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байсаар байгаа.
Филиппин улс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоогоороо Азид нэгдүгээрт ордог тул тус улсад хоёр эмэгтэй ерөнхийлөгч болохоор нэр дэвших нь энгийн үзэгдэл аж.
Ойрхи Дорнодын орнуудад эмэгтэй хүн машин барих, сонгуульд оролцохыг хориглодог. Манай улсад хуулийн орчинд энэ мэтээр эмэгтэйчүүдийн өмнө саад байхгүй ч эмэгтэй хүний үс урт, ухаан богино гэх мэт сэтгэлгээний хаалтууд байсаар байгааг онцоллоо.
Эмэгтэйчүүдийн манлайлал салбар хуралдаан ЖДҮ эрхлэхэд эмэгтэйчүүдэд үзүүлэх дэмжлэг гэсэн сэдвээр үргэлжилсэн юм.
ЕСБХБ-ны ахлах банкир, суурин төлөөлөгчийн орлогч Ө.Азжаргал энэ асуултад хариуллаа. Тэрээр удирдлагадаа эмэгтэйчүүдийг оруулсан компаниудын ашиг ихээхэн өссөн байдгийг тоон дүнгээр дэлгэрэнгүй танилцууллаа.
Манай улсад хийсэн судалгаагаар өрхийн орлогын 70 хувийг эмэгтэйчүүд захиран зарцуулдаг.
Д.Ончинсүрэн захирал "Бид шулуун, дардан зам бий болго гэж төр засгаас шаардах нь буруу. Олон улсын жишгээр эмэгтэй бизнес эрхлэгчдийг эхний таван жилд татвараас хөнгөлдөг. Зургаа дахь жилээс нь тэдгээр хөнгөлөлтүүд хүчингүй болохын зэрэгцээ энэ хөнгөлөлтийг авахын тулд төдий тооны ажлын байр бий болгох зэрэг шаардлагууд ч байдаг" гэсэн бол;
Ариунаа Сүри “Өндөр хөгжилтэй орнуудад жендерийн асуудлыг хөндөн хэлэлцэх нь их бага, бизнесээ эхлээд хөгжүүлэхэд эмэгтэй захирал байна гэдэг утгаар нь хүлээн авч байгаа зүйл огт мэдрэгддэггүй, хангалттай дэмжлэг авч чаддаг” гэсэн юм.