Долоо дахь жилдээ болж буй Монголын эдийн засгийн чуулганы салбар хуралдаануудын нэг нь Инноваци – бизнесийн боломж байв.
Салбар хуралдаанд "Инноваци – бизнесийн боломж" сэдвээр Химийн ба технологийн ухааны доктор Ч.Ганзориг илтгэл тавьж байна. Тэрээр Инноваци гэсэн хоосон орон зайг ашиглах боломж байна гэдгийг онцоллоо.
Манай улсын хувьд өрсөлдөх чадвараараа 140 орноос 104-т бичигдэж байгаа бөгөөд боловсролын байдлаар өндөр үзүүлэлттэй хэдий ч инноваци өрсөлдөх чадварыг хойш нь татаж байна гэв.
Хөрөнгө оруулалтын тал дээр асуудал байгаа ч хууль эрхзүйн орчин боломжийн сайн байна.
Гарааны компаниудын хувьд
- Боловсрол, соёл шинжлэх ухааны яаманд бүртгэлтэй 10, санаачлага гаргасан 30,
- Шинжлэх ухааны паркад бүртгэлтэй 110, санаачлага 230,
- Старт апп Монголия ТББ-ын бүртгэлтэй 200 орчим байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудын харьяа олон гарааны компаниуд байдаг гэдгийг тэрээр онцолж байна.
- Инноваци бол шинэ зүйл биш
- Уламжлал шинэчлэлийг хослуулж чадаагүй орхигдуулсан
- Инноваци бол зөвхөн судлаачдын хийдэг ажил биш
- Бизнес, судлаачдын хооронд итгэлцэл алдагдсан
- Оролцогч талуудын ойлголтын зөрүү ихэссэн
- Зах зээлийн хэрэгцээнд тулгуурласан судалгаа хангалттай хийгээгүй зэрэг сургамж бидэнд байна. Тиймээс Монгол хүмүүсийн эрэлт хээрэгцээнд тулгуурласан инноваци байхгүй байна.
Бид эргээд тэг цэг дээр ирсэн учраас алдсан итгэлийг сэргээх, нэгдсэн ойлголттой болох, мэдлэгээ хуваалцах, хамтарч мпотенциалыг хэрхэн үр ашигтай ашиглах зэрэг сорилтын өмнө тулгараад байна.
Тиймээс инновацийн соёлыг шинэчлэн төлөвшүүлэх давалгааг үүсгэх, салангид хэсгүүдийг холбосон тасралтгүй, уян хатан сүлжээг сэргээх, боловсролын бүх шатанд инновацийн болон энтрепренёр чадварыг төлөвшүүлэх, судлаач, зохион бүтээгчид технологио бизнес эрхлэгчдэд тодорхой хугацаанд нээлттэй ашиглуулах, үлгэр дуурайл болох "баатар"-тай төрүүлэх, хууль зүйн зохицуулалтыг хийх гэсэн шийдлийг тэрээр танилцуулсан юм.
Түүний «Инноваци-бизнесийн боломж» илтгэлийг бүрэн эхээр нь сонсоно уу.