- Санхүүгийн зах зээл салбар хуралдаанаас -
Салбар хуралдааныг даргалж буй Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Өлзийбаяр "Ханшийн зөрүүний орлогоос татвар авдаггүй" гэв.
Бид 25 жилийн турш банкны зах зээлийг дэмжсэн. Энэ нь ч зөв. Одоо харин хөрөнгийн зах зээлээ өргөжүүлэхийн тулд үнэт цаасны, брокерийн компаниудад татварын хөнгөлөлт эдлүүлэх ёстой гэсэн санааг Б.Өлзийбаяр гаргалаа.
БНХАУ, ОХУ зэрэг манай хөрш орнууд төрийн өмчийн компаниудаа хөрөнгийн зах зээлд гарган, хувьцаа гаргаж байжээ. Энэ жишгийн дагуу эхлээд төр санаачлагч байснаар хувийн компаниуд хөрөнгийн зах зээлийг сонирхож эхэлнэ гэсэн юм.
Б.Өлзийбаяр илтгэлдээ нээлттэй буюу хувьцаат компаниудыг төр бодлогоор дэмжих ёстой, тендерт нэмэлт оноо өгөх гэх мэтээр харж үзэх ёстой гэв. Манай улсад одоог хүртэл институционал хөрөнгө оруулагч байдаггүй. Энэ нь хөрөнгө оруулалтын сан гэсэн үг юм. Хэрэв зах зээлд туг хатгагч болдог ийм байгууллага байсан бол Анод, Зоос зэрэг банкнууд дампуурахгүй байсан гэв. Жишээ нь Америкт Уоррен Баффетийн сан аль нэг компанийн хувьцааг худалдан авбал бусад хөрөнгө оруулагчид тэд маш сайн дүн шинжилгээ хийдэг гэж итгэдэг учраас дагаад тэр хувьцааг нь худалдан авах жишиг тогтсон байдаг аж.
Энэ салбар хуралдаанд Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като, эдийн засагч Ч.Ганхуяг, Монголын даатгалын холбооны ерөнхийлөгч О.Халилов, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн. Д. Ганхуяг нар оролцож байна.
Хуралдааныг даргалагч Б.Өлзийбаяр санхүүгийн зах зээлийн ерөнхий мэдээллийг танилцуулсны дараа чиглүүлэгчид үг хэлж байна.
СЗХ-ны эрхзүйн байдлын тухай асуудлыг ч хөндөн ярилцаж байна. Энд төрийн албан хаагчид биш харин мэргэжлийн эдийн засагч, санхүүчид ажиллах ёстойг оролцогчид онцолж байна.
Мөн хувьцаат компаниуд арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл авдгийг шүүмжилж байна. СЗХ-нд одоо 1000 орчим компани харьяалагдаж байна. Эдгээр нь даатгал, үнэт цаасны арилжаа, брокер дилер, банк бус, хадгаламж зээлийн хоршоод юм. Татварын багц хуулийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Энэ хуулийн төсөлд хувьцаат компаниуд ноогдол ашиг тараавал татвараас чөлөөлөхөөр тусгажээ. Гэхдээ УИХ-аар хэлэлцэх явцад энэ заалтыг дэмжих эргэлзээтэй.
Эдийн засагч Ч.Ганхуяг "Монгол шуудан" компанийн хувьчлалыг хөндлөө. Шинэ жилийн баярын өмнө сэм арилжаалах мэт сэтгэгдлийг хөрөнгө оруулагчдад төрүүлснийг ч онцоллоо. Тэрээр тус компанийн 34 хувийг хувьчлан авах арилжаанд оролцсон юм. Ингэснээр тус компанийн УЗ-д суух болсон. Гэтэл УЗ-ийн гишүүдэд Сангийн сайдын удирдамжийг тулгах гэх мэт бүдүүлэг алдаа гарсныг дуулгалаа. Сангийн сайд ингэж улс төр хийж болохгүй гэсэн юм.