“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежментийг чадавхжуулах зорилготой техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээг “Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банк (АХБ)-тай өнөөдөр Улаанбаатар хотноо байгуулав. Уг гэрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шулхаммер нар гарын үсэг зурлаа.
Уг төслийн хүрээнд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын удирдлагын ур чадварыг сайжруулах, нэгдлийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын шинэ төслийн менежментийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын мэдээллийн системийг шинээр нэвтрүүлэн, толгой компанийн түвшинд удирдлагын чиг үүргийг бэхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Төсөлд шаардлагатай санхүүжилтийг нэн таатай нөхцөл буюу эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн техникийн туслалцааны төслийн хэрэгжилт нь АХБ-ны “Худалдан авах журам”-ын дагуу явагдана.
Төсөл хэрэгжсэнээр “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааны ашигтай байдал өсч, 2016-2024 онуудад
- 2.0 их наяд төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр,
- 825 тэрбум төгрөгийн бусад татвар,
- 518 тэрбум төгрөгийн ногдол ашиг буюу нийт 3.3 их наяд төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байна.
“Эрдэнэс Монгол” ХХК “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг хөрөнгө оруулалтын компани юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тухай
“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон бүрэлдэхүүн компаниуд, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх юм.