Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хэлтсийн дарга Б.Одонтунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хугацаа дууссан их хэмжээний шар айраг хилээр нэвтэрчээ. Аль улсаас оруулж ирсэн байв?
-Эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотын гүний хяналтын бүсээр 1477 компани аж ахуйн нэгжийн 76980 тн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирсэн. Экспортын хяналтаар давхардсан тоогоор 178 аж ахуйн нэгжийн 7620 тонн бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад Итали улсаас импортлогдсон 17 тонн цэвэр усны тээвэрлэлтийн горим алдагдсанаас хөлдөж, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсныг илрүүлсэн. Мөн БНСУ-аас хугацаа дууссан 12.4 тонн шар айраг нэвтрүүлснийг илрүүлж устгалд орууллаа.
-Импортын бараанд ямар зөрчил илэрдэг вэ?
-Нийтлэг зөрчил нь хаяг шошго, тээвэрлэлтийн горим алдагдсан, бичиг баримт дутуу байдаг. Манай байгууллага Засгийн газрын шийдвэрээр 2014 оноос эхлэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж эхэлсэн.
Бид өмнө нь 5744 бараа бүтээгдэхүүнийг шалгадаг байсан бол эрсдэлээр ангилж 2194 болж буурсан. Байцаагч бүр нэг асуумжаар шалгадаг, аж ахуйн нэгжээс олон бичиг баримт шаардахгүй болсон гээд үр дүнтэй, бизнесийнхэнд таатай орчин бүрдэж эхэлсэн. Гэвч нөгөө талд зарим аж ахуйн нэгж үүнийг буруугаар ашиглаж зөрчил гаргасаар байна.
Б.Заяа