Улсын баяр наадам дөхлөө. Энэ жилийн наадамд хэн гэдэг бөх түрүүлэх бол гэсэн хүлээлт бөх сонирхогчдын дунд яригдаж л байна. Энэ жил улс хувьсгалын 95 жил гээд тэгш ой давхцаж байгаа болохоор 1024 бөх барилдуулна гэсэн төлөв бий. Энэ нь цолгүй нь цолд хүрэх, цолтой нь түүнийгээ ахиулах боломжтой гэсэн үг юм.
Ёстой л хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг. Гэхдээ асуудал байна аа. 1024 бөх барилдахаар 10-ын даваа гарч ирнэ. Энэ үед үзүүр, түрүүний бөхөд ямар цол олгох вэ гэдэгт маргаан гарч байгаа юм. Арслан цолтой бөх ес давж үзүүрлэвэл аварга болох уу, аварга цолтой бөх арав давж түрүүлбэл дархан аварга болох уу гэсэн асуулт тулгарна.
Өмнөх наадмуудын маргаан тийм асуултыг төрүүлээд байна шүү дээ. Үндэсний баяр наадмын тухай хуульд заахдаа 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтон ес давсан бол үзүүр, түрүүний барилдааны өмнө арслан цолыг олгоно. Цааш 10 даваад түрүүлчих юм бол улсын аварга цол олгоно гэж заасан байх юм. Харин арслан, аварга цолтой бөх түрүүлбэл цол ахиулах хуулийн заалт хүчингүй болсон гэнэ. Тухайлбал арслан цолтой бөх ес даваад түрүүлж гэхэд арслангаараа үлдэх юм байна л даа. Энэ бол хуулийн гажиг гэж хэлэхэд болно.
Хуулийн заалтыг нэг удаа өөрчилсөн нь уржнан болж байна. Дээрх гажгийг засах нь уу гэмээр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж тэргүүтэн баяр наадмын хуульд нэг удаа нэмэлт, өөрчлөлт оруулж аварга цолтон 10 давж түрүүлбэл цол алгасаж хүртээх заалт оруулсан.
Түүний үр дүн нь А.Сүхбат нар дархан аварга болсон. Дараа нь улсын наадмаар аваргууд зүүн, барууныг магнайлах гэж булаалдсан нь бас л хуулийн гажгаас болсон биз. Гэтэл тэр заалтыг удалгүй хүчингүй болгосон байдаг юм билээ. Ер нь тэгээд залуу бөх улсад арав давж түрүүлбэл дархан аварга болгох өнөөгийн хууль хэр зохимжтой вэ гэдгийг тунгааж үзмээр байгаа юм.
Яагаад гэхээр аварга цолны босго намхан харагдаад байгаа. Тийм болохоор аварга цолтны чанар чансаа ч муудаад байгаа юм. Өнөөгийн зарим аваргуудыг хар л даа. Хоёр, гурвын даваанд л өнхрөөд өгч байна шүү дээ. Ер нь аварга цолны босго улсын начиныхаас ч намхан болсон шиг байна. Яг л улс төрд УИХ-ын босго намссан шигтэй адилхан болов. Тиймээс монголчуудынхаа ганц үздэг юм үндэсний бөхийнхөө тухай хуулийг эргэж хармаар байна.
Ц.Жаргалсүрэн