Театрын урлагийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын нэр дэвшигчид өнөөдөр батламжаа гардан авлаа.
Энэ жил 13 дахь удаагаа тавдугаар сарын 1-7-нд зохион явуулах бөгөөд тус наадамд Улсын драмын эрдмийн театр, хөдөө орон нутаг болон олон улсын театрын уран бүтээлчид бүтээлээ нэр дэвшүүлж байгаа аж.
"Гэгээн Муза" академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа:
Жил ирэх тусам "Гэгээн муза" наадам маань олон улсын гэх өнгө төрхөөр өргөжин тэлж байна гээд наадмаа хоёр үе шаттайгаар явуулдаг тухай хэллээ.
Нэгдүгээр үе шатанд нэр дэвшүүлэхээр мэдүүлэг өгсөн бүтээлүүдийг шигших бол 1-7-ны өдрүүдэд сонгон шалгаруулах юм байна. Өмнө нь бүтээлүүдийг зарим тохиололд бичлэгээр хүлээн авдаг байсан бол энэ жил наадмын комиссоос очиж үзсэн нь тухайн бүтээлийн чанар чансааг сонгон шалгаруулахад том алхам болжээ.
Нийтдээ 34 бүтээлийг шүүгчид сонгон шалгаруулалтанд оруулсан бөгөөд дараах бүтээлүүд нэр дэвшиж байгаа аж.
1. Драмын жүжгийн төрөлд
- УДЭТеатрын бүтээл "Ромео Жульетта"
- ОХ-ны Буриад улсын Драмын театрын бүтээл "Ромео Жульетта"
- Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Хайрыг хайрла"
2. Хөгжимт жүжгийн төрөлд
- ҮДБЭЧуулгын бүтээл "Оройн дээд"
- Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын бүтээл "Гэгээн тамлан"
- Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын бүтээл "Дуун хэлхээ"
- Анир студийн бүтээл “Надад үлдсэн найз”
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл "Тэмээт нутгийн шинэ тууль"
3. Хүүхдийн жүжгийн төрөлд
- УХТ-ын бүтээл "Мял Богдын намтар
- Орхон аймгийн ХЗТ-ын бүтээл "Питер Пэн ба далайн дээрэмичид"
- Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл "Мөнхийн галт цэцэг"
4. Нэг хүний жүжгийн төрөлд
- "Хатагтай Капульетта" /Монгол/
- "Хүүхэлдэйн өчил" /Монгол/
- "Эр өндөг" /Монгол/
- "Бие сэтгэл" /Монгол/
- "Өвгөн тэнгис хоёр" /ОХУ-ны Буриад улс/
- "God Kirilov" /Грек/
- "Novechento" /ОХУ/
- "From front and from behind" /Польш/
- "Эдит Пиаф" /Герман/
5. Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл
- Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театрын бүтээл "Чулуун байшин", "Бэлтрэг ба түүний нөхөд"
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл "Одны хүүхдүүд"
Энэ жилээс эхлээд тус наадам хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахаар болсон байна. Тухайлбал, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газартай хамтарч хүүхдийн жүжгүүдээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан аудио СD гаргахаар болсон байна.
Түүнчлэн энэ жилээс эхлэн "Гранпри" шагналыг БСШУ-ны Сайдын нэрэмжит шагнал болгожээ.
Зохион байгуулагч болон хамтран ажиллаж буй байгууллагууд:
“Гэгээн Муза” 13 дахь наадмын хүрээнд өнөөдөр наадмын ерөнхий зохион байгуулагч “Гэгээн Муза Академи”, хамтран зохион байгуулагч УДЭТ, Монголын Урлагийн Ажилтны Холбоо, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр, Монгол дахь ОУ-ын театрын институт.