Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төвийнхөн “Итгэлийн дээдээр тээвэрлэж, сэтгэлийн сайнаар үйлчилье” уриан дор олон төрлийн шинэ үйлчилгээг хэрэгж үүлэхээр ажиллаж байна.
Тэр дотор зорчигчдын хүсэлтээр хойд чиглэлийн замд нэмэгдэл үйлчилгээтэй галт тэрэг аялуулахад бэлэн болоод байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж 482 дугаар галт тэргийг олон улсын “SOS” үйлчилгээний стандартын дагуу тохижуулаад байна.
Эдгээр шинэ үйлчилгээтэйгээ холбогдуулж галт тэрэгний дарга, үйлчлэгчид болон ажилтнууддаа сургалт зохион байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих зам, шатыг стандартын дагуу өөрчилж зочид буудлын нэг өрөөг засчээ.
Тус төвийн дарга Д.Пүрэвсүрэн ярихдаа “Манай нийтийн хоолны төвийн хамт олон хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудаст заасан эрүүл ахуйн дадлын бүртгэлийг бүх цэг, салбартаа нэг стандарттай болгож байгаа. Энэ бол гол нэг шинэчлэл юм шүү” гэж байлаа.
Д.Надмид