Хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа "Надтай гэрлээч" хуримын цогц үзэсгэлэн өнөөдөр болон маргааш Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болж байна./үзэсгэлэнгийн хөтөлбөрийг энд дарж харна уу./
Энэхүү үзэсгэлэнд таны мөрөөдлийн хуримыг бодит болгож чадах хуримын үйлчилгээгээр мэргэшсэн 30 гаруй байгууллагууд уран бүтээл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэн танилцуулахын зэрэгцээ онцгой саналуудаа тавьж буй аж. Мөн хуримын захиалгаа өгсөн хүмүүст зориулан тусгай бэлэг, урамшуулал бэлджээ.
Байгууллагууд сүйт бүсгүйн гоёмсог цагаан даашинз, үс засалт, нүүр будалт, хослол, зангиа, цэцэг болон ширээний чимэглэл, гэрэл зураг, дүрс бичлэг, тайз, гэрэлтүүлэг, хуримын бялуу зэрэг хуримтай холбоотой бүхий л төрлүүдээр оролцож байна. Мөн оргилуун дарс, зоогийн ширээнд тавих аяга таваг, гоо бүсгүйн чимэг зүүлт, зоогийн газрын цэс, гоо сайхны хэрэглэл зэргийг сонирхон үзэж болох юм байна.
Үзэсгэлэнгийн үеэр балетын үзүүлбэр, "Торго салон", " O Couture" загварын үзүүлбэр, сүйт бүсгүйн нүүр будалт, бармены үзүүлэх тоглолт, зочид буудал хүлээн авалтын танхимуудыг таницуулах тойрон аялал, амьд хөгжмийн тоглолт болон оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга болж байна.
Габаяа Гламур Бутикийн хуримын даашинз 60 хувь хямдарч 300-500 мянган төгрөг орчим болсон бол 600 мянгаас 1,2 сая төгрөгийн үнэтэй даашинзнуудын захиалгыг ч авч байгаа ажээ. Мөн Dyrberg Kern, The Diamond House-ийн гоёл чимэглэл, хуримын бөгжийг сонирхох боломжтой байв.
"Милая" рестораныхан хэлбэр, чимэглэл хэмжээнээсээ шалтгаалаад 50-500 мянган төгрөгийн үнэтэй бялуу захиалгаар хийх боломжтой гэдгээ дуулгаад амталгаа явуулж, ирсэн зочдод хуримын бялууны хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэж байлаа. Мөн энэхүү сүлжээний рестораны явуулын үйчилгээ болох "Серж Катеринг" хуримын ёслолын хүлээн авалтыг зохион байгуулах боломжтой юм байна.
Харин "Монбэйкери"-гийнхэн хуримын бялуунаас гадна жижиг аяган бялуу болон бусад дессертүүдийг танилцуулав. Оросын "Гжель" зоогийн газар 100-150 зочин хүлээн авч, хуримаа хийх гэж буй хосуудын баяраа тэмдэглэх танхим болон ширээг засаж чимэглэх, орос, украин хоолоор дайлах боломжтой гэдгээ дуулгав.
Сүйт бүсгүйн хуримын өдрөө үзэсгэлэн төгөлдөр харагдах ёстой. Энэ утгаараа ваксын үйлчилгээ үзүүлдэг Honeypot Wax Boutique Mongolia, Intraceuticals гоо сайхны брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, мөн л хөнгөлөлтийн ваучер бэлэглэж байв.
Хуримын цогц үйлчилгээ үзүүлдэг Brand Media Group-ийнхэн хуримын чимэглэл,тайз дэлгэц, гэрэл тоног төхөөрөмж, хөгжим аппаратур, видео цомог, уран сайхны гэрэл зураг,нүүр будалт, үс засалт, бал сарын аялал, автомашины түрээс, хамтлаг дуучид болон хөтлөгчийн үйлчилгээ үзүүлдэг тухайгаа танилцууллаа.
Мөн Florever-ээс бүх төрлийн цэцгэн чимэглэлүүдийг сонирхож болох бол MESTUDIO болон гэрэл зурагчин Энхбатын студиудын санал болгож буй хөрөг зураг, хуримын зураг авалт, зургийн цомог, зохиомжит видео зэрэг үйлчилгээг дунджаар 400 мянгаас 2,6 сая төгрөгөөр хийлгэх боломжтой юм байна.
Түүнчлэн Шангри-Ла Улаанбаатар зочид буудлаас нэг хүний 138-238 мянган төгрөгийн үнэтэй хуримын багц үйлчилгээ, хуримын ёслолын ажиллагаа явуулах боломжтой задгай талбайд зассан болон тусгайлан чимэглэсэн танхимууд, хосуудын өрөөгөө танилцууллаа.
Хуримаа ямар зоогийн газарт хийхээс шалтгаалаад хамгийн бага өртгөөр буюу 60 мянган төгрөгийн цэс сонгон ихдээ 100 зочинтой хийхэд 10 сая төгрөгт багтаах боломжтой бол 200-300 зочинтой хамгийн өндөр үнэтэй цэсийг сонгон хийвэл 100 сая төгрөг гарах ч магадлалтай юм байна. Ихэвчлэн хуримын цогц үйлчилгээ явуулдаг компаниудыг сонгон үйлчлүүлбэл сүйт бүсгүйн даашинзаас эхлээд зоогийн газар, бал сарын аяллыг хүртэл зохион байгуулдаг учраас сайтар судалж, нэг байгууллагад хандах нь цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэх давуу талтай гэнэ.
/Хуримын цогц үйлчилгээ явуулдаг байгууллагууд болон зоогийн газар, хуримын дааншинзны мэдээллийг GoGo.mn өмнө нь танилцуулж байсан тул дор оруулсан холбоотой мэдээнээс уншина уу../