УДЭТ-ын 85 жилийн ойн хүрээнд Дархан-Уул аймгийн 55 жил, Орхон аймгийн 40 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн сонгодог бүтээлийн дээж У.Шекспирийн “Ромео & Жульетта” жүжиг орон нутагт” уриан дор дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолтоо зохион байгуулах гэж байна.
Аялан тоглолтын хөтөлбөрт мөн В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн уран бүтээл багтжээ.
Хуваарийг танилцуулж байна:
Дархан хотын Залуучуудын театрт:
"Үнсгэлжин" хүүхдийн жүжиг
дөрөвдүгээр сарын 23, 24, 25-нд 10:00 цагт
"Ромео Жульетта" сонгодог жүжиг
дөрөвдүгээр сарын 23, 24, 25-нд 14:00, 19:00 цагт
Эрдэнэт хотын Уурхайчин Соёлын ордонд
"Үнсгэлжин" хүүхдийн жүжиг
дөрөвдүгээр сарын 27, 28, 29, 30-нд 10:00 цагт
"Ромео Жульетта" сонгодог жүжиг
дөрөвдүгээр сарын 27, 28, 29, 30-нд 14:30, 19:00 цагт
Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт:
"Хунгийн дуу"
дөрөвдүгээр сарын 27-нд 19:00 цагт
дөрөвдүгээр сарын 28-нд 15:00, 19:00 цагт
Монгол улсын төрөөс хэрэгжүүлж буй соёл урлагийн бодлогын хүрээнд УДЭТ-ын хамт олон хөдөө орон нутгийн иргэдэд драмын урлагийг сурталчлах, мэргэжлийн уран бүтээлээр үйлчлэх, төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай хамтран зохион байгуулж орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр ирсэн билээ.
Тухай бүрийн аялан тоглолтын үзвэрийн хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан сонгодог, түүхэн, орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанрын бүтээлүүдийг оруулж авч явдгаас гадна үйл ажиллагааны хөтөлбөрт тоглолт, уран бүтээлчдийн уулзалт, ярилцлага болон бусад олон талт өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулсаар иржээ.
Өнгөрсөн 14 жилийн хугацаанд “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтоо 21 аймагт зохион байгуулж 2323 удаагийн тоглолт хийж 205,656 гаруй үзэгчдэд үйлчилсэн байдаг.
"УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг Дархан, Эрдэнэт хотноо 2002, 2008, 2011, 2015 онуудад амжилттай зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн тус хотуудын үзэгчдийн хүсэлтээр энэ үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар болсон билээ.
Урьдчилсан онлайн захиалга:
Дархан
https://easyticket.mn/selevent.html/tsag/217/04191623
Эрдэнэт
https://easyticket.mn/selevent.html/tsag/216/04171627
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99026929, 99199794, 89403070