“Рио-2016” олимпийн эрх олгох таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин улсад өнөөдөр эхэлсэн.
Монгол улсаа төлөөлөн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин М.Түмэнбаяр, 68кг-д ОУХМ П.Тэмүүжин нар өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн 68кг-д П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Олимпийн эрх, шигшээд үлдэх тулаанаа Тайванийн Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж зорилгодоо хүрлээ.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа таэквондогийн төрлөөр "Рио-2016" олимпийн наадамд оролцохоор боллоо.
П.Тэмүүжин дэлхийн аварга цолны төлөө Jordan улсын тамирчин ABUGHAUSH, AHMAD-тай тулалдаж байна.