-Ажилчдын 72 хувь нь биеийн аль нэг хэсэг тууралттай, 85 хувь нь хэвлийгээр өвдөх, 90 хувь нь байнга ханиалгах зовиуртай байдаг гэжээ-
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы томилсон ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид нөхцөлийн үнэлгээ хийж дуусчээ.
Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын үндэсний төвөөс цэвэрлэх байгууламжийн бохир ус сорох машины жолооч, авто өргөгчийн жолооч, автын засварчин, ашиглалтын механик, дендрологич, албаны эмч, тогооч, туслах тогооч, халдваргүйжүүлэх станцын оператор, ХАБЭА-н инженер, Хотын захын насос станц, тунгаагч /ЦБАА, харгиа/, элс баригч /ЦБАА, харгиа/ зэрэг 50 гаруй ажлын байранд нөхцөл тогтоосон байна.
Цэвэрлэх байгууламжийн ажилчдад илэрсэн нүдэнд харагдах арьсны тууралт, идээт өрөвсөл зэрэг өвчлөл их байгаа нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр оруулж мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, эмгэг согогийг тодорхойлох шаардлагатай гэж хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийж буй багийн ахлагч үзсэн байна.
Хуулийн дагуу Хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд орж буй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг ажил олгогч жилд хоёр удаа нарийн мэргэжлийн эмнэлгийн үзлэгээр оруулахаар заасан байдаг.
Одоогоор эмнэлгийн үзлэгт хамрагдах зөвлөмжийг Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагуудад өгөөд байна.
Ажилчдын дунд эрүүл мэндийн асуулгын судалгаа авахад нийт ажиллагсдын 98 орчим хувь нь өөрсдийгөө химийн хорт бодис, хортой үнэн ялгардаг орчинд ажилладаг гэж тодорхойлсон бол 72 хувь нь биеийн аль нэг хэсэг тууралттай, 85 хувь нь гэдэс базлах, хэвлийгээр өвдөх, 90 хувь нь байнга ханиалгах зовиур бүхий хордлого харшилтайгаа илэрхийлжээ.
Нөхцөлийн үнэлгээний тайлан бичих ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногийн баасан гариг гэхэд Хөдөлмөрийн сайдад танилцуулахаар төлөвлөсөн байна.
Мөн эмнэлгийн салбарын 20 орчим ажлын байрт нөхцөлийн үнэлгээ тогтоох ажил үргэлжилж байна.
Энэхүү ажил эцэслэн дууссанаар Хөдөлмөрийн болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар цэвэрлэхийн болон эмнэлгийн ажилчдын нөхцөл тогтоох ажил эцэслэнэ.
Ажлын хэсгийн тооцоолсноор тавдугаар сард багтаан уг асуудлыг шийдвэрлэх юм байна.