-Та байнга хар кофе уудаг уу?
-Үгүй, хааяа ууна. Байнга биш. Яруу найрагчид 100 татаад онгод нь ордог шиг оюуны, бичгийн ажил хийдэг, суугаа ажилтай хүмүүс кофе уухаар оюун ухаан тэлдэг. Ер нь онгод хүн бүрт байдаг. Харин тэр онгодоо зөв тогтоож чадах эсэх нь тухайн хүний ур чадвар. Хүнд амьдралаа гоё аваад явах мөч заавал ирдэг гэнэ лээ. Тэр мөчөө зарим нь шүүрч авч чадалгүй өнгөрөөдөг.
-Зарим нь үүнд итгэнэ. Зарим нь бол үгүй. Гутранги хүн их байна.
-Тэр хамгийн буруу. Ер нь хүн аливааг өөртөө байнга урин дуудаж байдаг. Гутранги хүмүүс гай зовлонг л дууддаг. Урагшлах зам нь тэр чигтээ зовлон байдаг. Өөдрөг үзэлтэй хүнд урд зам нь тэр чигтээ гэрэл гэгээтэй. Харанхуй шөнө гэрэл тавих уу, үгүй юу гэдэгтэй адил. Машины гэрлийг асаахад урд зам мэлтийтэл харагдана. Энэ бол өөдрөг хүний шинж. Гэрлээ асаахгүй яваа машин гутранги хүнтэй адил, машин юунд ч тулж болно. Жижиг чулуу байхад гэрэлтэй машин тойроод гарахад, гэрэлгүй машин мөргөнө.
-Та хүүхэд байхын л ийм өөдрөг байсан уу?
-Амьдралын зовлон дунд өөдрөг байх уу, гутранги байх уу гэдэг сонголт тулж ирсэн. Хоёр замын уулзварт ирээд би өөдрөг замыг сонгосон. Дөрөвдүгээр ангид байхдаа энэ сонголтыг хийсэн.
-Тэр үед та хэдтэй байсан юм бэ?
-12 настай байсан.
-Тоглож явдаг үе биз дээ. Өөдрөг хүн болох эсэх тухай бодсон гэхээр сонин юм.
-Хүүхдүүд аав ээжийнхээ хайранд умбаж, инээд хөөр бялхаж, өдөржин тоглодог үе л дээ. Ийм л үедээ би бүтэн өнчин амьдралтай тулсан.
Аав намайг зургаан настай байхад өөд болсон юм. Би ээж, дүү, ах, эгч нартайгаа үлдсэн. Гэтэл дөрөвдүгээр ангид орсон намар ээж маань бурханы оронд одлоо. Бүтэн өнчин гурван хүүхэд гэртээ үлдэхэд би ганцаараа эрэгтэй нь байсан юм. Хэдийгээр тэр үед нийгэм сайхан байсан ч яаж өөрсдийгөө тэжээх вэ гэдгээ бодох цаг ирсэн. Бодох хүн нь би шүү дээ. Бүтэн өнчрөөд, харж хандах хүнгүй болохоор хүмүүсийн хандлага их өөр болдог юм билээ. Доромжилдог, дээрэлхдэг, дорд үздэг асуудлууд илт мэдрэгдэнэ. Энийг хэн хамгаалах вэ дээ гэх маягаар хандахаар өөрийн эрхгүй чээжин дотор уугилсан том юм бий болно. Хор шар хөдөлнө.
Тэр жил манай сургууль дээр 60 онцын уралдаан зарлалаа. Хойшоо 60 мөртэй, доошоо хүүхдүүдийн нэрийг жагсаасан хүснэгт томоо ватум цаасан дээр зурав. Хоёр онц авбал хоёр таван хошуу зурна. Хамгийн түрүүнд 60 онц авсан хүүхэд Найрамдал зусланд амрах эрхтэй. Нэг сумаас нэг л хүүхэд явна.
Би тэр уралдаанд их идэвхтэй оролцсон юм. Ангийнхнаасаа таван онцоор түрүүлээд баярлаж хононо. Маргааш нь ирэхэд ангийнхан надтай чацуу болчихсон байдаг байлаа.