Монгол Улсын гавьяат жүжигчин, “Зууны манлай” эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяагийн төрсөн өдрийн тоглолт өчигдөр болж өндөрлөлөө.
Уламжлалт ёсоор 10 дахь удаагаа болсон түүний төрсөн өдрийн тоглолт энэ жил урлагт хөл тавьсан 30 жилийн ойн баяр давхцаж байгаагаараа онцлог тул тоглолтоо "Sarantuya celebrating 30 years in the art" хэмээн нэрлэжээ.
Хоёр өдөр үргэлжилсэн баярын тоглолтонд түүний үнэнч шүтэн бишрэгчид, уран бүтээлийн андууд ирж баяр хүргэлээ. Мөн дуучин Б.Сарантуяагийн гарын шавь дуучин Л.Насанбуян, Ч.Цэлмүүн, Э.Болор-Уянга, СТА уртын дуучин Д.Үүрийнтуяа, Нюанс хамтлагийнхан ирж ая дуугаа өргөсөн юм.
Тоглолтоо хоёр хэсэг болгон толилуулсан бөгөөд эхний хэсгийг Ш.Гүрбазарын шүлэг "Ихэр саран" дуугаараа эхлүүлэн, үндэсний хөгжмийн "Олонхо" хамтлагтайгаа Өвөрмонголын "Хун галуу", "Миний ээж тэмээчин", дуучин Д.Үүрийнтуяатай "Үзэсгэлэн гоо" зэрэг ардын болон этник дуунуудаа өргөн барилаа.
Хэсэг завсарласны дараа дуучин Б.Сарантуяа поп дуунуудаа дуулахаар тайзнаа дахин гарч ирсэн юм. Үзэгчид энэ хэсгийг ихэд хүлээж байсан мэт "Учралын блюз" дуугаа эхлэхэд нь алга нижигнүүлэн ташиж, шуугилдав. Тоглолтын хоёрдугаар хэсэгт Нисванис хамтлагийн ахлагч, дуучин Амгаагийн зохиосон "Мэдэхгүй", "Тэнэг ялааны дууль" зэрэг цоглог дуунуудаа дууллаа. Мөн "Хайртай шүү чамдаа", "Уучил", "Бороо", "Хэн юм бэ" зэрэг 20 орчим жилийн өмнө хит болж байсан дуунуудаа хүргэсэн юм.
Тэрбээр "Би жаргалтай" дуугаа тоглолт болгон дээрээ дуулах дуртайгаа хэлж, "Тэр намайг дурсдаг болов уу" зэрэг хожуу үеийн дуунуудаа дууллаа. Мөн тун саяхан дэлгэцнээ гарсан "Өртөө" уран сайхны киноны "Алсад ойрхон" шинэ дуугаа өргөн барилаа.
Дуучин Б.Сарантуяа гитарчин, ая зохиогч Өлзий-Оршихын ая, Ү.Хүрэлбаатарын шүлэг "Хайрын бурхан" дуугаа эхлүүлэхэд үзэгчид хамтдаа дуулж байлаа. Дууны эхний бадаг дуусахад хөтлөгч П.Одгэрэл "Хайрын бурхан 2" дуу төрсөн тухай дуулгасан юм. Дууны үг, аяыг мөн адил гитарчин Өөжгий, Ү.Хүрэлбаатар нар бичжээ.
"Хайрын бурхан" 1
"Хайрын бурхан 2"
Ийнхүү тоглолтоо "Төрсөн өдөр" дууныхаа шинэчилсэн хувилбараар өндөрлөлөө.