Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдал, нийтлэл, ярилцлагуудын тоймыг хүргэе.
Энэ долоо хоногт олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр болсон явдал байв. МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдаанаар талууд энэхүү байр суурьт нэгдсэн ба 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхээр болсон юм.
Монгол Улсаас анх удаа азидаа төдийгүй дэлхий дахинд алдартай "Asia's next top model" тэмцээнд оролцсон загвар өмсөгч С.Төгстэй манай сэтгүүлч А.Наранцацрал ярилцлаа. Тэрбээр тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн 8000 гаруй бүсгүйгээс шилдэг 14 оролцогчийн нэг болон шалгарсан юм. Нэвтрүүлгийн "хөшигний" ард чухам юу болсныг, нэвтрүүлгээ орхисны дараа түүнийг Азид хэрхэн хүлээн авсныг С.Төгс: Ийм загвар өмсөгч Монголд байдгийг мэдээд эх орныг маань их сонирхсон гэсэн ярилцлагаас дэлгэрүүлэн унших боломжтой.
Улаанбурханы өвчлөл ихэссэнээс шалтгаалж энэ долоо хоногт хүүхэд нь өвчилсөн 0-1 насны хүүхэдтэй ажил эрхэлдэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болов. Тухайлбал, нэг хүртэлх насны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх, эцэг, эхчүүдийн хүүхдээ гэрээр асрах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа 0-1 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ долдугаар сарын 1-нийг хүртэл батлагдсан төсөвтөө багтаан Хөдөлмөрийн тухай хуульд заасан хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага дээр нэмж 2 цагийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт үүрэг болгосон юм.
Эмчийн хариуцлага болоод эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлын талаар Хурц өнцөг булан энэ удаад хөндлөө. Булангийн зочноор Эрүүл мэндийн салбарын дэд сайд байсан, залуу хүний хувьд зоригтой алхмуудыг хийсэн, өнөөдөр олны талархлыг хүлээгээд буй элэгний В, С вирүсийн эмийг анх л нэвтрүүлэхээр зорьсон Ж.Амарсанааг урьсан юм. Тэрбээр энэ асуудлын талаар хэрхэн ярилцсаныг ЭНД дарж уншаарай.
Манай сэтгүүлч А.Ихсанаа тэнэмэл хүүхдүүдийн талаар цуврал сурвалжлагуудаа хүргэж буй. Түүний цувралууд “Угаадсаа над руу цацдаг айлаас явалгүй яадаг юм” сурвалжлагаар үргэлжиллээ. Дэлгэрүүлэн унших бол ЭНД дарна уу.
Нийгмийн нөлөө бүхий сонирхолтой зочдыг хоймортоо урьж сонирхолтой яриа өрнүүлдэг GoGoCafe булан шинэ өнгө төрхтэйгээр уншигчдадаа хүрч эхэллээ. Эхний зочноор Хааны Д.Батсайхан нэрээр олонд танигдсан банкир Д.Батсайхан байв. Түүний Хүүхэд байхдаа малчин болохыг, дараа нь Д.Моломжамц гуай шиг банкир болохыг мөрөөдөх болсон нэртэй ярилцлагыг үргэлжлүүлэн унших боломжтой.
Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцох тухай заалтыг Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд эсэргүүцлээ илэрхийлэв. Тэд 10 мянган эмчийн гарын үсэгтэй шаардлагыг УИХ болон холбогдох байнгын хороод, мөн Засгийн газар, ЭМСЯ, ХЗЯ хүргүүлсэн бөгөөд хуулиа эргэн харж шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн тэмцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн юм.
2000 оны намар хоёр суга таягтай байсан хүү дэлхийн хүн төрөлхтний дөрвөн жил хүлээдэг цэнгэлийн манлай олимпод оролцохоор болсон сонирхолтой түүхийг манай сэтгүүлч У.Бадамцэцэг Риог "өргөх" Монголын хүчтэн нийтлэлээрээ хүргэлээ.
Манай сэтүүлч Р.Адъяасүрэнгийн тэмбүү өвчний талаарх цуврал "Би цаашдын амьдралынхаа талаар үнэн гоё юм төсөөлж байтал…” сурвалжлагаар үргэлжиллээ. Тэмбүү өвчнөөс хэрхэн сэргийлэх, цаашид бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар энэхүү нийтлэлээс уншаарай.