Өнгөрсөн баасан гаригт Мексикийн 87 сая сонгогчдын мэдээлэл интернетэд байршсан болохыг нэгэн хакер илрүүлжээ. Тус улсын эрх баригчдад мэдэгдсэний дагуу мэдээллийг устгасан хэдий ч анх яаж энэ бүх мэдээлэл цацагдсан нь тодорхойгүй байна.
2015 оны арван хоёрдугаар сард Америкийн 191 сая иргэний мэдээлэл цахим хуудсанд байршсан талаар олж мэдэж байсан Крис Викери Мексик иргэдийн мэдээлэл Amazon Web Services-ийн серверт ямар ч хамгаалалтгүйгээр байрлаж байсан талаар эрх баригчдад мэдэгджээ.
Мексикийн үндэсний Сонгуулийн хорооны ерөнхийлөгч Лорензо Кордова Вианелло “Энэ явдал зүгээр нэг гэмт хэрэг биш, харин үндэстний эсрэг аюул заналхийлж буй хэрэг юм. Бид прокурорын байгууллагад өргөдөл гаргасан” гэсэн байна.
Хүн хулгайлах гэмт хэрэг эрх баригчдын толгойны өвчин болсон тус улсад иргэдийн гэрийн хаяг, овог нэр, иргэний үнэмлэхийн дугаар гээд бүх мэдээлэл ингэж цацагдсан нь гэмт бүлэглэлүүдэд том зууш болох аюултай талаар Викери бичжээ.
Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх нь одоогоор тодорхойгүй бөгөөд Лорензо Кордова Вианеллогийн хэлснээр “Сонгогчдын жагсаалтыг бид томоохон улс төрийн намуудтай хуваалцах үүрэгтэй, тэгэхээр аль нэг нам л энэ хэрэгт буруутай байх” гэсэн юм.
Мексикийн хуулиар ийм хэмжээний мэдээлэл задруулсан этгээдэд 12 хүртэлх жилийн ял оноох аж.
Эх сурвалж: ScientificAmerican