Samsung Galaxy S7, S7 Edge загварууд худалдаанд гараад удаагүй байгаа хэдий ч хэрэглэгчид аль хэдийнэ Galaxy Note загвар ямар байх эсэхийг сонирхож эхэлжээ.
Гэвч Фаблетийн зах зээлд ноёрхож чадсан Note загварын дараагийн хувилбарыг Galaxy Note 6 энэ зунаас нааш худалдаанд гарахгүй. SamMobile-д бичсэнээр Samsung хоёр төрлийн дэлгэц туршиж байгаа аж.
Нэг нь нумарсан, нөгөө нь энгийн хавтгай дэлгэц бөгөөд аль аль нь Quad HD буюу 2560 х 1440 пикселийн нягтралтай байх юм. Харин өнгөрсөн жилээс ялгаатай нь компани энэ зун хоёр утас танилцуулахгүй.
2015 онд Samsung компани хавтгай дэлгэц, үзэгнээс өөр ямар ч ялгаагүй Galaxy Note 5 болон Galaxy S6 Edge+ гэсэн хоёр утас танилцуулж байсан бол энэ жил зөвхөн ганц л загвар танилцуулах аж.
Учир нь S7 утас 5,1 инчийн дэлгэцтэй байхад S7 Edge загвар нь 5,5 инчийн дэлгэцтэй худалдаанд гарсан. Харин шинэ Galaxy Note 5.8 инчийн дэлгэцтэй байж магадгүй талаар мэдээлэл бий.
Түүнчлэн Galaxy Note 5 “дөнгөж” 3220mAh батарейтай байсан бол шинэ загвар 4000mAh батарейтай байх аж. Харин хаана худалдаанд гаргахаас шалтгаалан Qualcomm Snapdragon 823 эсвэл Exynos 8890 чиптэй, 6GB RAM-тай, үндсэн санах ой 32GB, дээрээс нь microSD карт уншигчтай болох юм.
Камерын хувьд S7 загвартай ижил 12 мегапикселийн камертай байх бол Google-ийн хөгжүүлж буй Android N үйлдлийн системтэй худалдаанд гарах анхны утаснуудын нэг болж магадгүй.