Өнгөрсөн Пүрэв гаригт Хавайн Калаелоа нисэх буудлаас хөөрсөн Solar Impulse 2 хөлөг урд шөнө Калифорнид хүрчээ. Нисгэгч Бертнард Пиккард нарны эрчим хүчээр ажилладаг энэ онгоцоор бүтэн 62 цаг ниссэн юм.
2015 онд дэлхийг тойрох аяллаа эхлүүлсэн Solar Impulse хөлгийн 13 зогсоолын ес дэх нь Калифорни муж байжээ. Одоо Калифорниос Нью Йорк хүртэл хоёр дахь нисгэгч Андре Боршберг хөлгийг жолоодох аж.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Абу Дабигаас хөөрсөн Solar Impulse 2 хөлөг байгальд ээлтэй технологийн сурталчилгаа болж, хүн төрөлхтөнд нарны эрчим хүч хэчнээн чухал болохыг ойлгуулах зорилготой.
Хэрвээ төлөвлөгөө ёсоор явж, ямар нэг асуудал үүсэхгүй бол хөлөг ирэх наймдугаар сард Абу Дабид очиж, дэлхийг бүтэн тойрох юм.
Эх сурвалж: TheVerge