Өнөөдөр Дэлхийн оюуны өмчийн өдөр. Дэлхийн оюуны өмчийн газраас “Зохиогчийн эрх, барааны тэмдэг гэдэг зүйлс бидний өдөр тутмын амьдралд ямар үүрэгтэй болох, уран бүтээлчдийг дэмжих” зорилгоор 2000 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд Монгол HD телевизийн “Нүүдэл Шийдэл” нэвтрүүлгээр “Оюуны өмчийн зөрчил болон Зохиогчийн эрхийн зөрчил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Монгол улсын хувьд 2015 онд Оюуны өмчийн газарт ирсэн зөрчлийн 57 хувь нь зохиогчийн эрхтэй холбоотой бөгөөд үүнээс 78 хувь нь цахим орчин дахь зохиогчийн эрхийн зөрчил байжээ.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон зочдын хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг нэвтрүүлгийн хөтлөгчийн зөвшөөрлийн дагуу Та бүхэнд хүргэж байна.
Оюуны өмчийн газрын мэдээлэл сургалтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ
- 2015 онд гарсан нийт зөрчлийн 57 хувь нь зохиогчийн эрхийн зөрчил байна.
- Цахим орчинд зохиогчийн эрх зөрчигдөж байгаа байдал хамгийн их буюу 78 хувь байна.
- 2015 онд 183 сайтыг хаасан.
- Сайтуудад хууль бусаар тавигдаж байгаа бүтээлийн 30 хувь нь Холливудын кино, 30 хувь нь Монгол уран бүтээлчдийн кино, үлдсэн нь Солонгос кино байна
- Хууль тогтоомжийг мэдэхгүй дээ биш, ашиг орлогын төлөө л оюуны өмчийн зөрчил гаргадаг.
Эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Нармандах
- 2015 онд кино бүтээлийг цахим орчинд тараасан гэх найман өргөдөл, гомдол ирсэн.
- Аливаа уран бүтээлийг хууль бусаар бусдад түгээснээр их хэмжээний орлого буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 125-225 үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлого олсон бол эрүүгийн хариуцлага хүлээнэ.
- 9 сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх шинэчилсэн найруулгад дурдсанаар цахим орчинд кино байршуулж, буруутай нь тогтоогдвол 3 хүртэлх жилийн хорих ял оноодог болно.
Хуульч Л.Галбаатар
- Бичмэл бүтээл болон гэрэл зургийн бүтээлтэй холбоотой маргаан шүүх дээр их ирдэг.
- Сүүлийн 5 жилд 20 гаруй зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэсэн.
- Зөрчлийг баримтжуулах, хохирлоо тооцож үзэх нь тун чухал юм.
Монгол дахь Америкийн худалдааны танхимын бодлогын асуудал эрхэлсэн захирал О.Адъяа
- Манай танхимд Барааны тэмдэг, цахим аюулгүй байдалтай холбоотой гомдол хамгийн их их ирдэг.
- Монгол улсын хувьд программ хангамжтай холбоотой зохиогчийн эрх зөрчсөн явдал их гардаг.
- 1961 оны Ромын конвенцид Монгол улс нэгдээгүй. Ромын конвенци нь Өргөн нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалсан байдаг.
Skytel компанийн маркетингийн газрын, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.Амарчингүн
- Skymedia-ийн хувьд контентын орлого 30 хувь, сүлжээ татсаны төлөө олж буй орлого 70 хувьтай байна. Харин гаднын орнуудад контентын орлого нь илүү байдаг.
- Сард нэг өрх дунджаар 3 контентыг худалдан авч үзэж байна.
- Интернет урсгалын 90 гаруй хувь нь гадагшаа урсдаг. Энэ нь маш их мөнгийг гадагш урсгаж байна гэсэн үг.
Хай Фай Медиа группын ерөнхий захирал Ц.Нацагдорж
- 2000 онд дэлхийн хөгжмийн зах зээлд 23 тэрбум ам. долларын орлого орж байсан бол 2015 онд 15 тэрбум ам. доллар болсон.
- Хөгжмийн цахим үйлчилгээний ачаар хөгжмийн зах зээлийн орлого буцаад өсөж эхэлж байна.
- Бид тун удахгүй зах зээлд Hi-Fi Music хэмээх цахим орчинд дуу сонсох үйлчилгээ нэвтрүүлнэ.