Танаас “Инфляц гэж юу вэ” гэж асуувал “Үнийн өсөлтийг илэрхийлдэг үзүүлэлт” гээд хариулчих байх. 2015 оны эцсийн байдлаар инфляц 1.9 хувь буюу маш доогуур байгаа нь сайн хэрэг гэж эрх баригчид мэдэгдэж байгаа бол Д.Дэмбэрэл зэрэг сөрөг хүчний зарим төлөөлөл энэ тоонд эргэлздэг.
Гэхдээ бид энэ удаад 1.9 хувийн инфляц бодит тоо мөн эсэх талаар өгүүлэхгүй. Харин үнийн өсөлт чухам хэнд ямар нөлөө үзүүлдэг талаар дэлгэрэнгүй танилцуулна.
Өнөөдрийг хүртэл бид нийлүүлэлтийн гаралтай эсвэл эрэлтээс үүдэлтэй инфляц гэж их ярилаа. Эдгээр нь инфляц өсөж буурахад чухам ямар хүчин зүйл нөлөөлснийг илэрхийлдэг. Мөн бид инфляц өндөр ч бай, нам ч бай бүх өрх, ААН-д ижил нөлөө үзүүлдэг гэж санасаар ирсэн.
Гэтэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаа сонирхолтой дүр зургийг ил болголоо. Тэд хэрэглээний түвшин ялгаатай өрхөд инфляц яаж нөлөөлдгийг нарийвчлан судалжээ. Ингэхэд өрх бүрт инфляцийн дарамт өөрөөр тусдаг нь тодорхой болсон байна. Юуны өмнө өрхүүд нэг жилд ямар зардал гаргадгийг танилцуулъя. Ингэхдээ өрхийн дундаж бодит хэрэглээ болон хамгийн өндөр хэрэглээтэй өрхийг онцлов.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар (Хуучнаар Үндэсний статистикийн хороо) жил бүр өрхийн хэрэглээг судлан гаргадаг. Ингэхдээ нийт өрхийг судалгаанд хамруулах боломжгүй тул 6000 орчим өрхийг түүврийн аргаар сонгон авдаг байна. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн судалгаандаа эдгээр дүнг суурь болгон ашиглажээ.
Тэд юуны өмнө 6000 өрхөө бага хэрэглээтэй өрхөөс (Q1) өндөр хэрэглээтэй өрх (Q5) хэмээн тав ангилсан аж. Нэг ангилалд ойролцоогоор 1200 өрх багтжээ.
Дараа нь бүлэг тус бүрийн хэрэглээний бүтцийг судлан, хэн нь юунд илүү их мөнгө зарцуулсныг, аль бүлгийн орлого инфляцид идэгдэн, үнэгүйдэж байгааг олж тогтоожээ.
Дээрх графикаас харахад бага хэрэглээтэй буюу орлого багатай өрхүүдийн (Q1) хэрэглээнд хүнсний бараа дангаараа 60 хувийг эзэлжээ. Гэтэл хэрэглээ нь өсөх тусам тухайн өрхийн (Q5) нийт хэрэглээнд эзлэх хүнсний эзлэх хувь 23 хувь болж буурсан байна.
Урин цагтай зэрэгцэн инфляцийн түвшин буурдаг. Үүнд мах, сүүний үнийн бууралт шууд нөлөөлдөг гэж судалгааны үр дүнг танилцуулсан эдийн засагч Г.Рагчаасүрэн онцлов. Дээрх графикаас харахад дөрөвдүгээр сард инфляц бууран, дараа дараагийн саруудад өссөн ч эхний гурван сарын хэмжээнд хүрээгүй байна.
Инфляц, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний инфляц (дээрх зурагт тасархай улаан зураасаар ил эрхийлсэн) зуны гуравхан сард буурдаг тул энэ үеийг эмзэг бүлгийнхэнд ээлтэй сарууд гэж болно. Харамсалтай нь энэ үе үүлэн чөлөөний нар шиг тун богино буюу ердөө гурван сар үргэлжилж байна. Мөн маш их хэлбэлзэлтэй байгааг шууд харж болно. Хүнсний бус барааны бүтээгдэхүүний инфляц (тод хар өнгөөр тэмдэглэсэн) харьцангуй тогтвортой байна. Энэ нь хувцас, харилцаа холбоо, тээвэрт илүү их мөнгө зарцуулдаг орлого өндөртэй иргэдэд эерэгээр тусна.
Тэгэхээр ядуу иргэдэд ээлтэй энэ хугацааг уртасгах, орлогыг үнэгүйдүүлдэг инфляцийн сөрөг нөлөөг бууруулах шаардлагатайй.
Учир нь ядуу өрхүүд үлдсэн есөн сарын турш инфляцийн дарамтад өртсөн хэвээр байна. Дараах график жилийн эхний дөрвөн сард хэрэглээ багатай өрхүүд (Q1) илүү өндөр инфляцид өртөж байгааг харуулна. Гэтэл тэд угаасаа орлого багатай гэдгийг дахин сануулъя.
Энэ нь бид мах, гурил, сүү гэх мэт өргөн хэрэглээний хүнсээ зах зээлд тогтмол нийлүүлж чаддаггүй, үүнээс улбаалан үнэ нь өндөр савладаг гэсэн үг. Иймд энэ графикийг ХХАА-н сайд болон тус яамны ажилтнууд анхааралдаа авах ёстой.
2009 онд хамгийн бага хэрэглээтэй өрхүүд илүү өндөр буюу 15 хүртэл хувийн инфляцид өртжээ. Тэдний орлого 15 хувиар үнэгүйдэж, худалдан авах чадвар нь энэ хэрээр буурсан гэсэн үг. Дараах график дахь нэг цэг нэг өрхийн хэрэглээг харуулна. Нэг сарын нэг хүртэл сая төгрөгийн хэрэглээтэй өрх дийлэнхийг бүрдүүлж байна. 1000, 2000, 3000 нь тухайн өрхийн орлогыг илтгэнэ.
Харин 2011 онд эсрэгээрээ буюу өндөр хэрэглээтэй өрхүүд илүү өндөр инфляцид өртжээ. Учир нь цэнхэр цэгүүд баруун тийш хэлбийсэн байна. 2011 онд хүнсний бус бүтээгдэхүүний инфляц өссөн байна. Нийт хэрэглээнийхээ 20 орчим хувийг л хүнсэнд зарцуулдаг баян өрхүүдэд хүнсний бус бүтээгдэхүүний инфляц илүү аюултай гэсэн үг юм.
ДҮГНЭЛТ
Эрх баригчид дундаж давхаргыг бэхжүүлэх тухай ярьцгаадаг. Ингэхдээ одоо байгаа дундаж давхаргаа өргөжүүлэн, доод давхаргынхныг аажмаар дундаж давхарга руу шилжүүлэхийг зорьдог. Тэгвэл хүнсний инфляцын огцом хэлбэлзлийг бууруулах замаар энэ зорилгодоо хүрэх боломжтойг судалгааны дүн харууллаа.
Үнэндээ Монголд эмзэг бүлгийнхэн рүү чиглэсэн ямар ч төсөл хөтөлбөр хэрэгждэггүй. Ядуу иргэдэд хүнсний талон тараах хөтөлбөрийг гадны байгууллагын санхүүжилтээр богино хугацаанд хэрэгжүүлэн, тэгсгээд намдсан. Тэгвэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаа эмзэг бүлгийнхнийг инфляцын дарамтаас хамгаалах шаардлагатайг харууллаа.