Тариаланчид төр засгаар “бордуулж” хэвшсэн найман жилийн уртад талх, гурилын үнэ бараг хоёр дахин өсчээ.
Төрийн тусгай хамгаалалтын албаныхан өнгөрсөн хоёр хоногт тариаланчидтай хамт Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр бараг хонож өнжив. Ердийн цагт гурваас дээшгүй алба хаагч аюулгүй байдлыг нь хангадаг Засгийн газрын яамны байрыг энэ өдрүүдэд зургаагаас доошгүй алба хаагч хамгаалалтад авав. Тэгэхдээ бүр хаалга үүдийг нь дотроос нь дангинатал түгжээд, яамны ажилтнуудыг урд хаалгаар ор хэмээн явуулах аж.
Төрийн угжсан тариаланчид эргээд төр рүү нулимж байна
Харин хаалганы гадна талд мягмар гарагийн 13.00 цагийн орчимд газар тариалан эрхлэгч 30 орчим эр зогсож байна. “Сайд аа, бичгээ авъя аа”, “Шаардаж байна...” гэхчлэн тэд хаа нэг орилох аж. Зарим нь бүр “Ардын Бурмаа...” гэхчлэн өөр хоорондоо хамаа намаагүй яриад, мар мар инээж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдлагуудын аргыг бараад тариаланчид чухам юуг ийнхүү улайран шаардаж буй юм бэ?
Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос өнгөрсөн сарын 29-нд хэвлэлийн бага хурал зарласан юм. “2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт тариаланч иргэд, аж ахуйн нэгжүүд нийт дүнгээр 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амсаад байна” хэмээгээд энэхүү нөхцөл байдлыг үндэслэн газар тариалангийн салбарт бодит гамшиг болсон гэдгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөхийг тэд шаардав. Шинэ оны босгон дээр хүргүүлж байсан хүсэлтүүд нь шаардлага болон хувирч, дуу нь чангарсныг чухам тэр үед монголчууд мэдэрсэн.
Улаанбуудай болон гурилын импортын квотыг цуцалж, хүчингүй болгохыг тэд хүсэв. Эмэгтэй сайдтай яам гэдгээр нь тариаланчид элэг бариагүй л бол Хүнс, хөдөө аж ахуйн яам сүүлийн таван жилд ажиллаж ирсэн жишгээр өнгөрсөн жилийнхээ ургацыг улсынхаа нийт хэрэгцээтэй харьцуулаад, импортлох гурил, буудайн хэмжээг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсны дагуу квот олгосон билээ. Энэ дагуу 125 мянган тонн улаанбуудай, 40300 тонн гурил импортлохоор аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгосон.
Хаврын тариалалтын бэлтгэл ажилд ХХААЯ тариаланчдыг зөвхөн бэлэн мөнгөөр дэмжих ажиллагааг зохион байгуулахыг тэд мөн шаардаж байна. Түүнээс гадна Монгол Улсын хэрэгцээт улаанбуудайн хэмжээ, үнийг Монгол Улсын Засгийн газраас зарлахыг шаардсан юм.
Улаанбуудайн үнэ тогтооход бүү оролц гэж өөрсдөө төрөөс шаардаж байсан биш бил үү?
Өнгөрсөн жил тариаланчид өөрсдөө буудайн үнэ тогтооход битгий оролцооч ээ гэж бас л төрөөс шаардаж байсан биш бил үү? Зах зээлийн, бизнесийн журмаар тариаланч нь гурилын үйлдвэрүүдтэй тохиролцох системийг шүтэж байсан тэд өнөө жил харин төр үнэ тогтоохыг бас л шаардах арга барилаар анхааруулж байна.
Бас улаанбуудайн хэрэгцээ, хэмжээгээ зарла гэж тэд хашгичиж байна. Төр хэмжээ зарлаж захиалга өгдөг механизм биш, улаанбуудайн цорын ганц худалдан авагч биш гэдгийг тариаланчид хамгийн сайн мэддэг баймаар. Улсын хэмжээнд жилд 320 мянга орчим тонн улаанбуудай хэрэгтэй гэдэг ерөнхий төлөвлөгөө Монголд хэвээрээ л бий шүү дээ. Тэгээд ч төрийн амыг харахын оронд тариалан эрхлэгч, үйлдвэр хоорондоо үнэ, нийлүүлэлт, урьдчилгаа төлбөрөө харилцан тохирдог “Алтан тариа” компанийн механизмыг яагаад бусад нь ашиглаж болохгүй гэж?
Хэт халалтын улмаас ургацынхаа 80 гаруй хувийг алдсан Монголын үр тариа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шаардлага мөн тэдний дунд бий.
Эцэст нь, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмааг огцруулж, хариуцлага тооцохыг тэд Засгийн газарт дайж, Хэвлэлийн хүрээлэнд бага хурал зарлаад, очсон сэтгүүлчдийг “Сайн бичиж өгөөрэй” хэмээн 40 мянган төгрөгөөр худалдаж авахыг оролдсоныг тухайн үед хэвлэлүүд “Тариаланчдад тариа тарих мөнгө байхгүй, харин сэтгүүлчдэд өгөх мөнгө бий” гэж чимхэж байсан юм.
Үүнээс хэдхэн хоногийн дараа толгойдоо ногоон тууз ороосон тариаланчид Төрийн ордонд УИХ дахь сөрөг хүчний төлөөлөлтэй уулзаж, тэднээр дамжуулан Ерөнхий сайдад сүржин мэдэгдэл дайсан билээ. Шаардлагыг нь биелүүлэхгүй бол жагсана, сууна, өлсгөлөн зарлана. Тэгээд бас трактор, комбайн, хүрзээ авчраад талбай дээр жагсана гэхчлэн байлдаантай киноных шиг түрэмгий алхам хийхээ тэд тэмдэглэж байв.
Одоогоос найман жилийн өмнө Атрын гуравдугаар аяны үед тариаланчид төр засагтаа хүсэлт дайдаг байлаа. Харин төр тэднийг угжих тусам хүсэлт нь шаардлага болон хувирч дуу нь улам чангарч, арга хэлбэр нь түрэмгий болж буйг уншигч та харж байна. Сүүлийн жилүүдэд тариаланчдын хэл амгүй хавар, намрыг монголчууд үзсэнгүй.
Уналтад орсон газар тариалангийн салбарыг Засгийн газар 2008 онд Атрын гуравдугаар аяны хүчээр төрийн дэмжлэгтэйгээр босгож байв. “Газар тариалангийн салбар маш их хэмжээний хөрөнгө шаардлагатай байдаг учраас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн санхүүд тулгуурлаад үүнийг авч явахад түвэгтэй” хэмээн төр хошуу дэвсэн тариаланчдаа дэмжсээр ирсэн.
Энэ халамжийнх нь хүчээр таатай цаг агаартай байсан сүүлийн зургаа, долоон жилд аж ахуйгаа хөл дээр нь босгочихсон, тэр хэрээр санхүү нь сайжирсан аж ахуйн нэгж бий. Харин нөгөө талд хоорондоо эвсэж нэгддэггүй, техникийн хүрэлцээ муутай, нэгнийхээ техникийг гуйж аж ахуйгаа эрхэлдэг компани бас бий. Ийм байдлаас болоод ургацаа алдсан зарим хэсэг нь өөрсдийнхөө эрх ашгийг нийт олны эрх ашиг мэт хашгичиж байна.
Тариаланчдын төрөөс хүртдэг дэмжлэгийг томруулж харъя. Зөвхөн энэ оны тухайд тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд нийт 5.5 мянган тонн шатахууныг 50 хувь, 7.9 мянган тонн нийлмэл бордоог 75 хувь, ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай, хүүгүй олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Нийлбэр дүнгээрээ үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнээс гадна хүнсэнд тушаасан улаанбуудайн тонн тутамд төр урамшуулал олгож ирсэн юм. Энэ оны тухайд өнгөрсөн оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд мөнгөн урамшуулал олгоно. 2007 оноос нааш харван одсон найман жилийн уртад төр 127 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Төрөөс ийм тусгай хангамж авдаг бизнес Монголд өөр бий бил үү?! Тэглээ гээд тэд талархах нь бүү хэл эдгээрийг дэмжлэг биш, харин улаанбуудайн үнийг хямд үнэлж буйн зөрүү мөнгө гэж мушгин гонгинодог.
Аж ахуйн нэгж болон иргэдийн улсад болон дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд олгнох мөнгөн урамшуулллын хэмжээг энэ онд 50 мянган төгрөгөөр тогтоохоор Засгийн газар энэ сарын 11-ний хуралдаанаараа шийдвэрлэсэн нь тариаланчдын эсэргүүцэлтэй мөн л тулгарсан.
Шаардлагыг нь биелүүлэхгүй бол жагсана, сууна. Трактор, хүрзээ авчраад талбай дээр жагсана
Засгийн газар, Сангийн яам байгаа хөрөнгө зоориндоо тааруулан урамшууллын мөнгөө хассаныг тэд ойлгохгүй л байна. Тухайн жилийн ургацаас хамаараад өгөх урамшууллын хэмжээг Засгийн газрыг тогтооно гэж Засгийн газрын тогтоолтой урамшууллын журамд заасан байдаг билээ.
Бизнесмэнүүддээ үзүүлсэн дэмжлэгүүд, урьд жилүүдийн авлага, өр төлбөр гээд өнгөрсөн жил 42 тэрбум төгрөгийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан төвлөрүүлэх ёстой байв. Түүнээс дөнгөж дөрвөн тэрбум төгрөг буюу найман хувийг нь л төвлөрүүлсэн билээ.
Харин энэ зуур тариаланчдын түрий барьдаг гурил, талхны үнэ хэрхэн өссөн бэ гэдэгт анхаарлаа хандуулъя. Атрын гуравдугаар аян хэрэгжиж эхэлсний дараах 2009 онд үндэсний үйлдвэрүүдийн нэгдүгээр зэргийн гурилын үнэ дунджаар 726 төгрөгөөр хэмжигдэж байжээ.
Тэгвэл монголчууд өөр зуураа “Атар” хэмээн нэрлэдэг дугуй талхны үнэ 600 төгрөгөөр иргэдийн гар дээр хүрч байв. Харин өнөөдөр улаанбуудайгаар хийдэг эдгээр бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн билээ? Нэгдүгээр гурилын үнэ 1070 төгрөг, 600 граммын жинтэй “Атар” талхны үнэ 1150 төгрөгийн түвшинд хүрлээ. Тариаланчид төр засгаа “нулимангаа” “бордуулж” хэвшсэн найман жилийн уртад талх, гурилын үнэ бараг хоёр дахин өссөнийг та, бид харж байна.
Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн яамны үүрэг зөвхөн тариаланчдыг “угжих” биш. Хүн амыг хямд, чанартай гурилаар хангах “үндсэн” гэж тодотгохуйц үүрэг тэдэнд бас бий. Улсын хэмжээнд авсан ургацаа гурил болгоно, дутагдах хэмжээгээ импортоор авна. Ингээд балансаа бариад явах нь Засгийн газрын зорилт.
Гэтэл угжны маамуугийн квот өг, одоо квотоо цуцал гэсний зоргоор цуцалдаг, өгдөг төр Монголоос өөр байхгүй л болов уу. “Үрээ идэхээр үрээгээ ид” гэж монгол ардын үг бий. Ирэх жилийнхээ үрийг нөөцөлж байж тариалан эрхэлнэ . Түүнээс биш жил бүр үрээ хуу хамаад тушаачихдаг, хавар болохоор үр өг, шатахуун өг гээд зандраад суучихдаг төрийн халамжинд хөлбөрсөн тариаланчид Монголын улаанбуудай, гурилын хэрэгцээг урт хугацаанд хангана гэдэг юу л бол?!
Эцэст нь, Хүнс хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулууны аргаа барсан үгийг онцолъё. “Тариалангийн газар бол төрийн өмч. Төрийн өмчийг ашиглаж байгаа улсууд төрийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Тийм биз дээ? Стратегийн хүнс-улаанбуудайгаар Монголыг хангахуйц хэмжээнд тариалах, газар тариалангийн зориулалттай газрыг хувьчлаад өгчихөөгүй, төр чамд эзэмшүүлж, ашиглуулж байхад төрийн мэдлийн газар дээр үйлдвэрлэл явуулж байгаагийн хувьд чи тэр үүргийг хүлээж, хариуцлага хүлээх ёстой.
Энэ утгаар нь харвал төрөөс дэмжлэг үзүүлээд байх тусам зарим тариаланч юмыг хэтэрхий лавшруулаад, мушгиад байгаа нь зохимжгүй байгаа юм. Нийт тариаланч биш л дээ. Цөөхөн хэдэн хүний хувьд иймэрхүү байдал ажиглагдаад байгаа. Гэхдээ түүнийгээ нийтийн эрх ашиг мэт харагдуулах гээд байгаа нь зохимжгүй л гэж үзэж байна.”
Б.Цэцэгсүрэн