Энд улс орон бүр янз янзаар хандаж байна. Дэлхийн хандлагаас харахад ГӨБ дотооддоо бага үйлдвэрлэдэг байх тусам хэрэглэгчийн эрх ашиг төдийчинээ хамгаалагдсан байдаг нь ажиглагдаж байна. ГӨБ нь бизнес, эдийн засгийн хувьд их ашиг авчирдаг учир ГӨБ үйлдвэрлэгчид тэр хэмжээгээр Засгийн газартаа лобби хийж, замаа засдаг нь ойлгомжтой. Дэлхий дээр үйлдвэрлэж байгаа ГӨБ-ний гуравны хоёрыг үйлдвэрлэгч АНУ, үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт ордог Канад улсад хамгийн чөлөөтэй хууль байдаг ажээ. Тэнд трансгентэй бүтээгдэхүүнийг натурал бүтээгдэхүүнтэй адилхан авч үздэг бөгөөд заавал тусгай тэмдэглэгээ хийх албагүй байдаг байна.
Тэгвэл Японд ГӨБ заавал тусгай тэмдэгтэй байдаг. Хятадад ийм бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр хууль бусаар үйлдвэрлэж бусад оронд борлуулдаг байна! Харин Африкийн улсууд сүүлийн таван жил ГӨБ, ГӨ нэмэгдэл агуулсан бүтээгдэхүүнийг огт оруулахгүй, хориглоод байгаа. Өлсөж байсан нь дээр гэж шийджээ!
Европын орнуудад ГӨО агуулсан хүүхдийн тэжээл үйлдвэрлэж импортлох, антибиотикт тэсвэртэй ген бүхий ГӨБ борлуулахыг бүрмөсөн хориглосон. 2004 онд ГӨ таримлыг хориглох тухай шийдвэрээ цуцалсан хэдий ч зөвхөн таримлын төрөл тутмаас нэг л ГӨ сорт тариалахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ Европын орон тус бүр өөрөө бие даан дурын ГӨБ-д хориг тавих эрхтэй.
Харин Европын зарим оронд тухайлбал Скандинавын орнуудад ГӨБ-ийг оруулах хориотой байдаг. Ер нь Европын холбооны зах зээлд ГӨБ-ийг оруулахад хоёр шалгалтыг давах ёстой.
Үүнд, нэгд, бүтээгдэхүүнийг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын Европын байгууллага (EFSA) болон түүний бие даасан шинжээчийн шалгалтаар оруулна. Хэрэв бүтээгдэхүүн ГӨ ДНК буюу уураг агуулсан байвал бүтээгдэхүүний шошго дээр заавал тусгай тэмдэглэгээ хийх ёстой. Савлагаагүй, задгай бүтээгдэхүүн бол борлуулахдаа дэргэд нь заавал ГӨБ гэсэн хаяг тавих ёстой аж.
Тэр ч байтугай рестораны цэсэнд ГӨБ байгаа эсэхийг заах ёстой байдаг. Харин бүтээгдэхүүн 0.9 хувиас бага ГӨО агуулсан байвал тэмдэглэгээ хийхгүй байж болдог.
Дэлхийн улс орнууд ГӨО-тай холбоотой эрсдэлийн аюулыг ойлгон ухаарч, орчин үеийн биотехнологийн ашиглалтын үеийн болон ГӨБ-ийг хилээр нэвтрүүлэх үеийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн биобүрхэвчийн өнөөгийн байдлыг хадгалах зорилгоор 1999 онд Колумб улсын Картахен-де-Индиас хотод Картахений протокол байгуулсан. Манай улс энэ протоколд 2000 онд нэгдсэн. Харамсалтай нь ОХУ, АНУ, БНХАУ, Бразили, Австрали, Канад зэрэг улс энэ протоколд одоо болтол нэгдээгүй байна.